Зургаан жил үргэлжилсэн сэргээн засварлалт хийсний дараа Москвагийн Их театр нээгдэхэд бэлэн болоод байна. Их театр баасан гаригт Дмитрий Хворостовский, Натали Дессей, Виолетта Урмана нарийн оролцсон гала концертоор ёслол төгөлдөр нээгдэх болно. Энэ концертыг дэлхийн 600 кинотеатрт болон оросын тэргүүлэх телевизийн сувгууд шууд дамжуулах болно. Сэргээн засварлагчид театрын дотор талыг 19-р зууны байдлаар нь зассан байна. Үзэгчдийн танхимыг гоёж байгаа зургуудыг хэд хэдэн уран гартан оёдолчид гараараа өдөрт 7 сантиметрээр оёсон байна. Хана болон шалыг тусгай маш сайн дуу шингээдэг гацуур модоор хийсэн тул акустик нь онцгой болсон гэж сэргээн засварлагчид бахархан ярьсан байна. Хоёр тоннын жинтэй люстрийг 960 сорьцтой алтаар бүржээ. Их театрын шинэ тайзан дээр Михаил Глинкийн “Руслан Людмила хоёр” дуурийн анхны тоглолт болох юм байна.