Түркийн Ван хотын нурсан байшин дороос хоёр долоо хоногтой хүүхдийг эхийнх нь хамт амьдаар нь олоод байна. Тэнд ням гаригт аюултай газар хөдлөлт болсон юм. Одоо эх хүүхэд хоёрыг нуранги дороос гаргах ажлыг хийж байна гэж түркийн Си-Эн-Эн-Тюрк, НТВ сувгууд мэдээлж байна. Амьд үлдсэн хүмүүсийг илэрүүлэхийн тулд хоёр өдрийн дотор бүх нурангийг арилгах ёстой гэж тус улсын Эрэх, аврах ассоциацийн дарга Насух Маруки өчигдөр мэдэгдсэн байна. Сүүлийн үеийн мэдээгээр газар хөдлөлтөөс болж амь үрэгдсэн хүмүүсийн тоо 366 болсон байна. Энэ гамшигаас болж 1300 гаруй хүн шархадсан байна. 

Гэрэл зураг