Forbes сэтгүүлийн оросын хэвлэлийн “дэлхийг эзэгнэсэн” хүмүүс нэрсийн жагсаалтад 50 оросууд орсон байна. Тэдний дунд бизнесменүүд, эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд байна. Агуу эрдэмтдийн “аравт” гадаадын тэргүүлэх шинжилгээний төвд ажиллаж байгаа нобелийн шагналт физикч эрдэмтэд Андрей Гейм, Константин Новоселов болон тэдний мэргэжил нэгт нөхдүүд орсон байна. Харин ганцхан эрдэмтэн агуу математикч Григорий Перельман ОУ-ын Санкт-Петербург хотын захын даруухан байранд амьдардаг юм. Тэрээр Пуанкарын гипотезийг баталсныхаа төлөө 1 сая доллароор шагнуулсан боловч түүнээсээ татгалзсан юм. “Эдгээр эрдэмтэд ОУ-ын хилийн гадна амжилт гаргасныхаа төлөө Forbes сэтгүүлийн нэрсийн жагсаалтад орсон юм. Хамгийн гол нь нь тэдний хөрөнгийн хэмжээ биш гайхамшигтай нээлт хийсэнд оршиж байга юм гэж” Хавсармал бодлогын хүрээлэнгийн захирал Ольга Крыштановская “Оросын дуу хоолой” радиод ярилцлага өгөхдөө хэлсэн юм. «Дэлхий дэх өөрчлөлтийн анхдагчийг хайх юм бол хаана ч гэсэн оюун ухаан л байдаг юм. Ихээхэн хэмжээний мөнгө олохын тулд тархи хэрэгтэй бас нөлөө бүхий улс төрч болохын тулд мөн л адил. Оюун ухаан бол хүн төрлөхтний оршин тогтнох үндэс суурь нь юм. Өөрийнхөө оюун ухаанаар л эрдэмтэд гайхамшигтай нөлөөтэй болж байгаа юм. Тэдний л зохион бүтээсэн зүйлээр л манай дэлхий өөрчлөгдөж байгаа юм. Ийм учраас л эрдэмтийг хамгийн нөлөө бүхий бүлэг гэж үзэхээс өөр аргагүй» гэж Ольга Крыштановская ярилаа.

   Нэртэй тамирчдын рейтингийг тэднийг Баруунд хэр нэр хүндтэй, ямар хөрөнгөтэй, Google-ийн хайх системд хир олон дэмжигчидтэй зэргээр нь тогтоосон байна. “Дэлхийг эзэгнэсэн хүмүүсийн” тоонд теннисчин Мария Шарапова, хоккейчин Александр Овечкин, хөл бөмбөгчин Андрей Аршавин, боксчин Федор Емельянко зэрэг олон тамирчид орсон байна. Тэд спортод өндөр амжилт гаргасан нь тэдэнд хөрөнгө чинээтэй болох болон Forbes-ийн нэрсийн жагсаалтад орох боломжийг нээж өгсөн гэж спортын маркетологч Андрей Малыгин  тэмдэглээд «Тамирчин бүхэн саятан болж чадахгүй учир нь ямар спортын төрлөөр хичээллэж байгаа, ямар лигид орсон зэргээс бүх зүйл шалтгаална. Хөрөнгө чинээтэй хүнд нөлөөлдөг олон олон хүчин зүйлүүд байдаг, түүний сонгосон спортыг телевизээр үзүүлдэг эсэхээс бас ихээхэн шалтгаална. Үүнээс л баялагын их бага шалтгаална даа» гэлээ.

  Зөвхөн баяжахын төлөө том спортод амжилт гаргадагүй бас олон нийтийн хүлээн авч байгаа байдлыг бас харах хэрэгтэй. “Том амжилтын спорт гэдэг” нийгэмд сайхан жишээ болдог юм. Сүүлийн жилүүдэд Олимпын наадмыг “цусгүй дайн” гэж нэрлээд байна. Энд дэлхийн хэт гүрэн улсууд ямарч зэвсэгт мөргөлдөөнгүйгээр тэмцэлддэг юм. Хамгийн нөлөө бүхий соёлын зүтгэлтнүүдийг Гуглд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа дуурийн дуучин Анна Нетребко тэргүүлж байна. Дараа нь Юрий Башмет, Тимур Бекмамбетов, Валерий Гергиев, Дмитрий Хворостовский  нар орж байна. Харин хамгийн нөлөө бүхий “арван” бизнесменүүдийн нэрс америкийн  Forbes-ийн нэрсийн жагсаалтаас нэг их ялгагдах юм алга. Энд оросын нэртэй бизнесменүүд Алишер Усманов, Алексей Мордашов, Виктор Вексельберг, Олег Дерипаска, Роман Абрамович нар орсон байна.Бизнесменүүдийн хувьд ойлгомжтой учир нь тэд ийм рейтингд байнга оролцож байдаг юм. Энэ рейтингд дэлхийг эзэгнэсэн соёл, спорт, шинжлэх ухааны зүтгэлтнүүд ийм олон байна гэдэг нь ОУ амьдралын энэ хүрээнүүдэд байр сууриа алдахгүй байна гэдгийг харуулж байгаа юм.

Гэрэл зураг