АНУ-ын интернет-сурталчилгааг хариуцсан хүн Москвад албан ёсны айлчлалаар энэ долоо хоногт хүрэлцэн ирэх ёстой. Хиллари Клинтоны инновац хариуцсан ахлах зөвлөх Алек Росс оросын талтай яриа хэлэцээгээ зохицуулах нь түүний айлчлалын зорилго юм. Хэдийвээр дээрх арга хэмжээ нь энхийн зорилготой гэж байгаа ч гэлээ Төрийн департаментийн энэ арга улсын үндэсний аюулгүй байдлын зарчмуудыг зөрчиж байна гэж шинжээчид тэмдэглэж байна.Россын явуулж байгаа гол инновац нь тоон буюу интернет сурталчилгаа юм. Урьд нь уламжлалт ХМХ-үүдээр уламжлалт аргаар явуулж байсан сурталчилгаа одоо бүхлээрээ Интернетэд орсон юм. Зөвхөн төрийн департамент гэхэд л Fasebook-ын сүлжээнд 200 хуудастай, Twitter-т 100 орчим микроблогтой байна. Алек Росс үүнээс гадна АНУ-ын гадаадад байдаг дипломат газруудын ажилд шинэ технолог нэвтрүүлэх ажлыг хариуцдаг юм байна.

   Оросын түшмэдүүд, дипломатууд, оюутнуудтэй уулзахаар Москва явж байна гэж Алек Росс урьд нь мэдэгдэж байсан юм. Тэрээр олон нийтэд хэд хэдэн лекц унших юм байна. Өөрөөр хэлвэл тэр өөрийн үйл ажиллагаагаа зөвтгөх биш тайлбарлах гэж ирж байгаа юм байна. “Хүмүүс интернетээр дамжуулан өөрийгөө илэрхийлэхэд нь тусалсныхаа төлөө АНУ уучлалт гуйх ёсгүй гэж” тэр тэмдэглэжээ. Яг энэ л өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө “арабын хаврын” явцад голлох үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Үүнтэй холбогдуулаад “тоон дипломатын” үзэл баримтлал улсын тусгаар тогтнолд шууд аюул учруулж байгаа юм гэж “Олон нийтийн танхимын” гишүүн Антон Коробков-Землянский үзэж байна. «Өөрийн хэл, соёлоо болон ямар нэг уламжлалаа дэлгэрүүлэх гээд улс орон бүр өөрийн гэсэн сонирхолтой байдаг. Энэ нь аливаа нэг улсыг хяналтдаа байлгах, нөөц баялгыг нь эзлэх зэрэг байж болно. Хэрвээ бид ямар нэг хүмүүнлэг зорилтыг дэвшүүлж байлаа ч гэсэн тэрэн дотор ямар нэгэн зүйл нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Интернет дэх ардчилалыг ургашлуулна гэдэг бол болзолт зүйл юм. Нийгмийн сүлжээ, блогуудыг дотоодын мөргөлдөөнийг өдөөн хатгахын тулд ашигласныг бид Египет болон бусад улсуудын жишээн дээр харлаа шүү дээ» гэж Коробков-Землянский хэллээ.

  Сүлжээнүүдэд ардчилалыг номлож байгаа хирнээ АНУ өөрөө ардчилсан бус арга барилаар түүнийг хязгаарлаж байгаа шүү дээ гэж Антон Коробков-Землянский хэлээд «Нэг талаас үг хэлэх эрх чөлөө, бүх нийтийн нээлттэй байдлыг зарлан тунхаглаад яадгийг “Викиликс”-ийн түүх харууллаа. Тэгсэн хирнээ Жуллиан Ассанжийн бүх дансуудыг хааж, энэ сайтыг блокдохыг оролдож, сайтын эзний хувийн архивыг эвдлэх зэрэг янз бүрийн арга хэмжээ авлаа шүү дээ» гэлээ. АНУ-ын Төрийн департаментийн нэг “тоон хүүхэд нь” сүүдрийн Интернет юм. Пентагоны оролцоотойгоор боловсруулсан нэг систем аль ч орны тэрсүүд үзэлтнүүд орон нутгийн цензурын механизмыг алгасан мэдээллээ солилцох бололцоог олгодог юм. Энэ шинэ боломжуудаас болж дэглэмтэй тэмцэж байгаа ираны сөрөг хүчин болон хятадын тэрс үзэлтнүүд шинэ толгойны өвчинтэй боллоо. Төр засаг нь сөрөг хүчинд үзүүлэх дарамтаа улам хүчтэй болгосон байна. Үүнээс болоод интернетийг хууль бусаар ашиглах боломжийг үгүй болгохын тулд улс орнууд нэгдэх асуудал урган гараад байна.ХАБГБ-д орлцогч орнуудын 9-р сарын сүүлчээр хийсэн уулзалт дээр энэ чиглэлд анхны алхам хийсэн байна. Хамтын интернет аюулгүй байдлын шинэ хэрэгсэлийг бий болгохыг ОУ санаачилсан юм. Алек Россын Москвад хийх айлчлал яаж ч болгоомжиллоо гэсэн “дахин ачаалалын” нэг элемент юм. Харин нэг айлчлалаас болж ОУ, АНУ-ын харилцаа өөрчлөгдөх нь юу бол. Нүүр нүүрээ харан харилцан ярихаас зайлсхийдэг үе байсныг бүгдээрээ санаж байгаа байхаа.