Япон улсын Тэнгисийн аюулгүй байдлын удирдах газрын “Соя” харуулын хөлөг онгоц ажлын айлчлалаар Сахалины Корсаков боомтод хүрэлцэн ирлээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Эргийн хамгаалалтын Сахалины хилийн удирдах газрын олон нийттэй холбоо барих бүлгийнхэн өчигдөр “Интерфакс” агентлагт энэ тухай мэдээлсэн байна. Сахалинд болдог орос,японы хилийн хамгаалалтын хээрийн сургуульд анх удаа японы төлөөлөгчдийг Япон улсын Тэнгисийн аюулгүй байдлын удирдах газрын нэгдүгээр районы штабын дарга Сато Наоюка тэргүүлж байна. Хамтарсан хээрийн сургуульд оролцож байгаа орос, японы далайчид лхагва гаригт “нээлттэй хаалганы өдөр” явуулах юм байна. Багын гишүүд экскурс явуулж хөлгүүдийн техникийн үзүүлэлтүүд, тоноглогдсон зэвсэг техникийн талаар ярьж өгч, багынхны ахуйн байдалтай танилцуулна. Пүрэв гаригт Сахалины өмнөд эргийн Анива буланд харуулын хөлөг онгоц, нисдэг тэрэг оролцсон орос, японы далайчдын хамтарсан хээрийн сургууль болно. Хил дамнасан гэмт хэрэгтэй хийх тэмцлийг төгөлдөржүүлэх нь энэ хээрийн сургуулийн зорилго юм.