Сирт хотод бензин ачсан цистерн дэлбэрснээс болж 100 гаруй хүн амь насаа алдаж, 50 орчим хүн шархадсан байна гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Францийн ОНХМХ-үүдийн мэдээлж байгаагаар өчигдөр орой энэ дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болсны дараа маш том түймэр гарсан гэж ливийн шинэ төр засгийн төлөөлөгч мэдэгджээ. Дэлбэрэлт болсон газар хүмүүсийн нүүрс болсон цогцос байсаар байна. Энэ үйл явдлын шалтгааныг мэдээлэхгүй байна. Өнгөрсөн пүрэв гаригт Ливи улсын ШҮЗ-ийн цэргүүд Сирт хотыг эзэлсэн юм. Хотыг эзлэх үеэр 8-р сард түлхэн унагаагдсан ливийн тэргүүн Муаммар Каддафийн амь насыг хороосон юм. Сирт бол ливийн Жамахирийн тэргүүний төрсөн хот, түүний талынханы сүүлчийн түшиц газар нь байсан юм.