Иран улс цөмийн зэвсэг туршиж байгаа талаарх тагнуулын мэдээнүүдийг ил болгох ажиллагаа явуулахгүй байхыг Орос, Хятад улсууд МАГАТЭ-гээс шаардлаа. Сэтгүүлчдийн гарт орсон маш нууц материалыг иш татан Ассошиэйтэд Пресс агентлаг энэ тухай мэдээллээ. Москва, Бээжингийн хамтарсан дипломат яаралтай мэдээ нь НҮБ-ын атомын байгууллагын тэргүүн Юкия Аманог “үндэслэлгүй яаралтаас” болгоомжлуулж, “болгоомжтой үйл ажиллагаа” явуулахыг уриалж байна. Иран улсын талаас гарч болох цөмийн аюулын тухай шинэ илтгэлээ нийтлүүлэх төлөвлөгөөнийхээ тухай Амано аль эрт 9-р сарын 12-нд зарлан мэдээлсэн билээ. Амано өөрийнхөө төлөвлөгөөг өөрчлөөгүй байна гэж эх сурвалжаас иш татан тус агентлаг мэдээлсэн байна. Цөмийн зэвсэг бүтээж байгаа Иран улсын төр засгийн тухай мэдээлэлийг нийтлүүлэхээс өмнө МАГАТЭ-д энэ нууц мэдээлэлийг олгосон талуудын зөвшөөрлийг авах ёстой. 11-р сард гаргахаар төлөвлөж байгаа ираны цөмийн аюулын тухай МАГАТЭ-гийн дараагийн илтгэлд энэ мэдээллийг нийтлэх юм байна.НҮБ-ын АЗ-д Ираны эсрэг ээлжит багц хориг арга хэмжээг хэлэлцэхийн тулд АНУ, Их Британи, Франц улсууд энэ мэдээллийг аль болох хурдан ил тод болгохыг шаардаж байна.