Moody's рейтингийн агентлаг ОХУ-ын банкны системийн таамгийг “тогтвортой”-гоос “сөргүү” түвшин хүртэл доошлууллаа. Ойрын 12-18 сард банкны секторын зээллэгийн байдалд үүсэх төлвийг харгалзан үзэж Moodys энэ таамгийг гаргасан байна. Санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, дэлхийн эдийн засгийн үлбэгэр байдал зэргээс болгоомжилж энэ өөрчлөлтийг хийсэн байна. Энэ байдал активын чанарыг муутгах болон зээллэгийн өсөлтийг удаашруулж, устгалын хэмжээг багасгах замаар банкуудад муугаар нөлөөлж мэднэ. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн сул байдлаас болж ОХУ-ын ДНБ-ий өсөлт 2011 онд 3,8% болно гэж таамаглаж байснаас 2012 онд 2,8% болж буурна гэж  Moodys таамаглаж байна. Оросын банкуудын гүйлгээний үйл ажиллагаанд нэмэлт байдлаар сөргүү үйлчилснээс болж эрчим хүч агуулагчийн дэлхийн эрэлт хэрэгцээ багасах эрсдэлд хүргэж мэднэ.