Хурандаа Муаммар Каддафи болон түүний хүү Муатасемыг  өнөөдөр ливийн цөлийн нууц газар оршуулна гэж “Рейтер” агентлаг мэдээллээ. Каддафиг лалын шашны ёс жаягын дагуу хөдөөлүүлэх ба ёслолын ажиллагаа нь энгийн болно гэж Ливийн ШҮЗ-ийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Өчигдөр орой Каддафи, түүний хүү, БХЯ-ны сайд байсан Абу Бакра Юнис нарын цогцсыг Мисрат хотоос үл мэдэгдэх зүгт авч явсан байна. Каддафийн цогцсыг бараг дөрвөн өдрийн турш олон нийтэд үзүүлж байсан ажлыг төр засаг өчигдөр зогсоожээ. Өнгөрсөн пүрэв гаригт босогчид Сирт хотыг эзлэх үеэр 8-р сард түлхэн унагаагдсан ливийн тэргүүн Муаммар Каддафи алагдсан юм. Мөн энэ хотын төлөө тулалдааны үеэр түүний хүү Муатасем, БХЯ-ны сайд асан Абу Бакр Юнис нар амь насаа алджээ. Түлхэн унагаагдсан ливийн дарангуйлагчийн амь насыг хороосон ажиллагааг нарийн мөрдөн байцаахыг хууль хамгаалагчид шаардаж байна.