Орос улс Муаммар Каддафи амь үрэгдснээс хойш ливийн асуудлын шийдвэрлэх үйл ажиллагаанд  НҮБ-ыг оролцуулах бодолтой байна.Манай орон  Ливийн агаарын орон зайг хориотой бүс болгох тухай тогтоолыг хүчингүй болгох төслийг НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлэхээр оруулав. Үүний хамт Москва Муаммар Каддафи засгийн эрхэнд байсан үед Ливийн худалдан авсан зенит-пуужингийн авсаархан цогцолборт  хяналт тавих механизмын тухай санаачилгы нь дэмжих санал Вашингтон, Парис, Лондон, Бээжинд тавьжээ. НҮБ-ын АЗ сөрөг хүчинд цохилт өгөх үеэр  жирийн иргэд  хэлмэгдэхээс сэрэмжлэхийн тулд 3-р сарын 17-нд Ливийн агаарын орон зайг Муаммар Каддафигийн нисэх хүчинд хаажээ. Энэ тухай тогтоолыг НҮБ-ын АЗ хүчингүй болгох ёстой гэж Москва үзэж байна. Харин өрнөдийн эвслийн хүчний ажиллагаа тогтоолыг зөрчсөн. Үнэн чанартаа мөн баримт бичиг Ливийн дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг халхавчласан гэж ОХУ-аас Ливид суугаа элчин сайд асан Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Алексей Подцероб  тэмдэглээд «Оросын санаачилга НАТО-гийн ажиллагааг зогсооход чиглэгдсэн. НАТО зорилгоо маш амжилттай биелүүлсэн гэж Барак Обама Каддафийг хөнөөсний  дараа мэдэгдлээ. Эвслийн хүчин  найман сарын дотор ливийн армийг бут ниргэж, удирдагчий нь хороов. Каддафийг буудан хөнөөхөөс хоёр өдрийн өмнө Триполид Хиллари Клинтоны өгсөн зааварыг ч биелүүлжээ. Ард түмнээ айлган сүрдүүлэх ажиллагааг нь зогсоохын тулд Каддафийг баривчилж эсвэл хөнөөх хэрэгтэй гэж тэрээр хэлсэн билээ. Ийм нөхцөлд НАТО-гийн ажиллагааг үргэлжлүүлэх нь ор үндэсгүй хэрэг болсон. НҮБ-ын тогтоолыг өрнөдийн эвслээс  дүр мэдэн өөрчлөсөн  зорилго ч үгүй болсон» гэв.

    Муаммар Каддафи 40 жилийн турш эрх барьж байснаас хойш улс орноо чөлөөлөх тэмцэл дууссан гэж Ливийн шинэ засаг захиргаанаас өчигдөр мэдээлэв. Шинэ засгийн газрыг нэг сарын дотор эмхлэн  байгуулж, засгийн байгууллагуудын үйл ажиллагааг төлөвшүүлэх хууль тогтоомжийн зохих үндсийг найман сарын дотор бий болгоно  гэж Шилжилтийн үндэсний зөвлөл  амласан байна. Эдгээр хүчин чармайлтад ноцтой саад тотгор тулгарах нь одоо ч ил тод боллоо. Триполийн их сургуулийн улс төр судлаач Ахмед аль-Атраш Ахмед  ийм нэгэн саад бэрхшээлд анхаарал хандуулав. Ливийн урьдын зэвсэгт хүчийг бодоход өнөөгийн цэргийнхэн засгийн газарт илүү их нөлөө үзүүлэх бодолтой байгааг тэрээр тэмдэглэв. Лалын радикал хүчний санаархал гаарч байгаа нөхцөлд иргэний ба цэргийн байгууллагуудын ашиг сонирхолын харшилдаан ямар уршигтай болохыг хэлэхэд хэцүү  байна. Түүнээс гадна Муаммар Каддафигийн талынхан хурандаагийн гэрээсийг албан ёсны сайтад нийтлэв. Тэрээр Ливийг булаан эзлэхийг оролдсон аль ч түрэмгийлэгчийн эсрэг тэмцлээ үргэлжүүлэхийг уриалжээ. Эрх баригчид лалын ёс дэгийг зөрчиж Каддафийг өнөө болтол оршуулаагүй байна. Тэр ч байтугай тэд Каддафийг тэнгист оршуулах төлөвлөгөөтэй байна гэж мэдээлжээ. Тагнуулын албад ажиллагаагаараа зард гарсан террорист Усама бен Ладеныг ингэж оршуулсан билээ. Энэ нь ард олны тэмцэл хөдөлгөөн өрнөх шалтгаан болж мэднэ. Тэгвэл  хүмүүсийг тайтгаруулахын тулд шинэ эрх баригчдаас арга буюу  зэвсэг хэрэглэж болзошгүй. «Аль-Каида»-гийн бүс нутгийн салбарт тулгуурлсан лалын хүчин Ливид бий болсон «улс төрийн хоосон зайгаар» завшиж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Иймээс Орос улс «Аль-Каида»-гийн хэт даврагсдад  зэвсэг шилжих аюулаас сэрэмжлэхийн тулд НҮБ-ын тогтоолын төслийг бэлтгэсэн юм. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр энэ оны эхээр Ливид 20 мянга орчим зенит-пуужингийн цогцолбор байсан аж.