Өнөөдөр Бангкокын хойд-зүүн хорооллууд түүний дотор хэд хэдэн авто зам, төмөр зам усанд автжээ. Усны түвшин нэмэгдсээр байна. Бангкокод үер хэд хэдэн долоо хоногоос бүтэн сар хүртэл үргэлжлэнэ гэж шинжээчид таамаглав. Бангкокын төвд урсаж байгаа Чао Прай голын усны түвшин хоёр метрээр дээшлэсэн байна. Үерт 358 хүн хэлмэгдэж,110 мянган хүн гэр оронгүй үлдсэн тухай урьд нь мэдээлжээ. Тайландын 76 мужийн 28 нь  гамшигт нэрвэгдэв. Үер олон зуун замыг эвдэж,  хэдэн мянган үйлдвэрийн газрыг усанд автуулжээ. Гамшиг 6-12 тэрбум долларын хохирол учруулсан гэж урьдчилан дүгнэсэн байна.