АНУ, БНАСАУ хоёр умард солонгосын цөмийн хөтөлбөрт зориулсан хэлэлцээгээ өнөөдөр Женевт хийж эхлэх тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ. БНАСАУ цөмийн хөтөлбөрийнхөө талаар олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлж, зэвсэг хураах арга хэмжээ авах эсэх нь яриа хэлэлцээний явцад илрэнэ гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер үүний өмнө мэдэгдсэн билээ. Түүнээс гадна Пхеньян, Вашингтон хоёр 2009 онд тасалдан зогссон зургаан талт хэлэлцээг сэргээхийг эрмэлзэж байна. Гэвч талууд болзолын талаар тохиролцоогүй. БНАСАУ урьдчилсан болзол тавилгүй яриа хэлэлцээ хийж эхлэхийн төлее байхад АНУ зэвсэг хураах асуудлаар зохих үүрэг авахыг БНАСАУ-аас шаардаж байна. Урьд нь АНУ, БНАСАУ хоёр солоногосын дайны үед амь үрэгдсэн буюу сураггүй алга болсон америкийн цэргийн албан хаагчдын цогцосуудыг  эрэх ажиллагааг сэргээхээр тохиролцсон юм.