Босогчид бүрэн төгс ялсан гэж Ливийн шинэ удирлагаас зарлан мэдээлэв. Баяр ёслол сөрөг хүчний тэмцэл хөдөлгөөн тухайн үед эхлэсэн Бенгази болон нийслэл Триполи хотод болов. Ливи Каддафигийн дэглэмээс чөлөөлөгдсөн гэж Үндэсний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгчид зарлан тунхаглажээ. Огцруулсан удирдагчийг төрөлхи Сирт хот орчимд  хэдэн өдрийн өмнө хөнөөсөн юм. Харин босогчидтой цаашид тэмцэж, өшөө хонзон авна гэж Каддафигийн хүү Сейф аль-Ислам мэдэгдэв. Зарим мэдээнээс харахад эцгий нь дэглэмийн талаар аядуу бодлого баримталж байсан хэд хэдэн омог түүнийг дэмжих бодолтой байна. Түүнээс гадна огцоруулсан удирдагч Муаммар Каддафи 10-р сарын 17-нд гэрээс бичсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ. НАТО болон Шилжилтийн үндэсний зөвлөлийн хүчний эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхийг тэрээр уриалжээ. «Би өөрийнхөө талынханд хандаж эсэргүүцлээ үргэлжлүүлж, Ливийн эсрэг гадаадын аль ч түрэмгийлэгчтэй өнөө маргааш, үүрд тэмцэхийг уриалж байна» гэж Каддафигийн гэрээст өгүүлсэн байна.