БН Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн урилгаар 11-р сарын 1, 2-нд ОХУ-д ажлын айлчлал хийх тухай өнөөдөр Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас «Интерфакс» агентлагад мэдээлсэн байна. 11-р сарын 2-нд Санкт-Петербургад орос-солонгосын дээд хэмжээний хэлэлцээ хийх юм. Дмитрий Медведев, Лин Мен Бак нар «Орос-БН Солонгос улс- яриа хэлэлцээ" олон нийтийн 2 дахь форумын нээлтэд оролцоно.