АНУ америкийн цэргийг Иракээс гаргаснаас хойш нэлээд их хэмжээний цэргээ Ойрхи Дорнод ба Азид байлгана гэж өчигдөр АНУ-ын БХ-ын сайд Леон Пинетта Индонезийн Бали аралд АСЕАН-ы гишүүн орнуудын батлан хамаалахын сайд нарын бага хурлын хүрээнд сэтгүүлчдийн өмнө үг хэлэхдээ мэдэгдэв. «Бид нэлээд их хэмжээний цэргээ дэлхийн тус бүс нутагт цаашид байлгана» гэж тэрээр мэдэгдлээ. Эдүгээ бүс нутагт америкийн 40 мянга орчим  цэрэг байгааг Пентагоны тэргүүн дурдав. АНУ Иранээс учруулж мэдэх аюулыг няцаах хүчтэй хэрэгсэлтэй ямагт байх болно гэж Панетта тэмдэглэжээ.