Еврогийн бүсийн улсууд Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ бүрэлдэхүүнд нь ордог БРИКС бүлгээс санхүүгийн тусламж авахад бэлэн байна. ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчид БРИКС бүлгийн орнуудаас санхүүжүүлж болох тогтворжуулах тусгай шинэ санг байгуулахыг санаачлав. Сангийн зорилт Итали, Испанийн төрийн облигацийн үнэ эрс буурахаас сэрэмжлэхэд орших юм. Гадаад худалдаа нь их хэмжээний ашигт үлдэгдэлтэй өөр улсуудыг ч мөн санд  нэгдэхийг уриалж болзошгүй. 11-р сарын эхээр францын Канн хотноо «хорийн» дээд хэмжээний уулзалтаар  тус саналыг авч үзэж хэлэлцэх юм.