Урьдын дэглэмийг түлхэн унагааснаас хойшхи анхны ардчилсан сонгууль Тунист явагдаж дууслаа. Иргэд ерөнхийлөгчийн үүрэг  гүйцэтгэгчийг томилж, түр засгийн газрыг эмхлэн байгуулж, шинэ Үндсэн хуулийг нэг жилийн дотор боловсруулж бэлтгэн  хууль тогтоох хурлын гишүүдийг  сонгов. Урьдчилан мэдээлснээр нийт сонгогчдын бараг 70 хувь нь сонгуульд оролцов. Сонгуулийн бүх хэсэгт санал хураалт тайван явагдсан тухай мэдээлжээ. Орон нутгийн болон гадаадын ажиглагчид  сонгуулийн явцад ямар нэг ноцтой зөрчлийг илрүүлээгүй байна. Сонгуулийн дүнг маргааш албан ёсоор зарлан мэдээлэх юм.