Өчигдөр туркийн зүүн-өмнөд Ван мужид хоёр удаа хүчтэй газар хөдлеөв. Тус улсын Дотоод хэргийн сайд Идрис Наим Сахины мэдээлснээр 200 гаруй хүн газар хөдлөлтөд хэлмэгджээ. «Урдчилсан мэдээ баримтуудаас харахад 1000 гаруй хүн газар хөдлөлтөд нэрвэгдэв. Эрэх, аврах ажил үргэлжилж байна. Ажлын байр,орон сууц,оюутны нийтийн байр гээд олон арван барилга байшин газар хөдлөлтийн голомтод эвдрэн нурсан байна. Олон оршин суугч  дарагдсан бололтой» гэж «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч мэдээллээ. Ван мужад газар хөдлөсний улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо хэмжээ  газар хөдлөлтөд нэрвэгдсэн өөр хот тосгодоос мэдээлэл ирэх тусам өсөн нэмэгдэнэ гэж Туркийн эрх баригчид  үзэж байна. 7,2 баллын хүчтэй газар хөдлөлт өчигдөр Туркийн зүүн-өмнөд нутагт болов. Даваа гаригт шилжих шөнө энд газар бас дахин хөдлөжээ. Газар дорхи түлхэц хөрш зэргэлдээ мужууд болон Иракийн хойд нутагт  мэдрэгдсэн  гэж «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч газар хөдлөсөн мужаас  мэдээллээ.   

Гэрэл зураг