Сонгогчид санал хураалтад идэвхтэй оролцож байна. Сонгуулийн хэд хэдэн хэсэг нээгдэхийн өмнө хүмүүс ээлжлэн зогсов.217 суудалтай ассамблей Тунисын ерөнхийлөгчийн тур үүрэг гүйцэтгэгч ба шилжилтийн засгийн газрын даргыг сонгож, шинэ Үндсэн хуулийг боловсруулж, бүх нийтийн сонгуулийг бэлтгэх юм. Энэ оны 1-р сард Тунист хувьсгал хийж, ерөнхийлөгч Зин аль-Абидин бен Алийн дарангуйлан захиргаадах дэглэмийг түлхэн унагав. Энэ үйл явдал арабын хэд хээн улсад хувьсгалт хөдөлгөөнийг өрнүүлэн эрчимжүүлэхэд нөлөөлэв.