Муаммар Каддафи 10-р сарын 20-нд амь үрэгдэв. Орон нутгийн сөрөг хүчний өрнөдийн дэмжлэгээр огцоруулсан хурандаагийн нас баралтыг дэлхий даяар олон янзаар тайлбарлаж байна. Хэрэг явдлыг биеэ даан мөрдөн байцаахыг олон улсын олон байгууллага, улс орон шаардсаар байна. НАТО эвслээс Ливи улсад явуулж буй цэргийн ажиллагаа 10-р сарын 31-нд эцэслэх юм. Кампанит ажиллагааг зогсоох шийдвэр Муаммар Каддафи амь үрэгдсний дараагаар гаргав. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Ливийн шинэ засаг захиргаанаас улс орныхоо байдлыг ахин энх амгалан болгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд: «Ливийн байдал энх амгалан болно гэдэгт найдаж байна. Эдүгээ төр улсаа удирдаж буй ливийн янз янзын омгуудын төлөөлөгчид засгийн асуудлаар бүрэн төгс зөвшилцвэл Ливи орчин цагийн ардчилсан улс болж мэднэ. Тэгэхгүй бол сүүлийн үед гаргасан бүх хүчин чармайлт учир үндэсгүй болно» гэв. Каддафи амь үрэгдсэн нөхцөл шалтгааныг тайлбарлахыг Ливийн шинэ засаг захиргаанаас шаардсаар байна. Шархдсан боловч амь мэнд хурандааг босогчид гудамжаар чирэж, зодон басамжлаж байгааг харуулсан дурс бичлэг бүр Каддафийг эсэргүүцэгчдийн ч зүрх шимшрүүлэв. Түүнийг олзлосон неөхцөлтэй холбогдсон олон асуудал тавигдав. НАТО эвслийн нисэх онгоцууд Ливийн хуучин удирдагчийн сууж явсан машины цувааг дайрсаныг мэдээлжээ. ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «ОДХ» болон өөр хоёр радиостанцад ярилцлага өгөхдөө эд бүхнийг нарийн мөрдөн байцаах хэрэгтэй гэж мэдэгдээд: «Олон улсын хууль зүйн дагуу зэвсэгт мөргөлдөөний явцад олон улсын хүмүүнлэгийн дүрмийг баримталдаг. Зэвсэгт мөргөлдөөнд оролцогчийг олзлосон цагт түүнд тусламж үзүүлэхийг оролцуулан онцгой хандлага баримтлана гэж олон улсын конвенцид өгүүлсэн юм. Түүнийг хөнөөж үл болно. Шархдсан хурандааг олзлосныг телевизээр үзүүлсэн. Олзлоод хөнөөсөн байна. Каддафигийн амь үрэгдсэн бүх нөхцөл байдлыг мөрдөн байцаах хэрэгтэй гэж НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхлэсэн Дээд комиссарын удирдах газраас мэдэгдсэн нь тохиолдлын хэрэг биш» гэлээ. Одоо Ливид болж байгаа хэрэг явдал хүмүүсийн сэтгэлийг догдлуулж байна. Бүх ёс заншилыг зөрчөн Муаммар Каддафийг амь үрэгдсэн өдөр ч түүнээс хойш ч оршуулаагүй. Босогчид хурандаагийн дурсгал болон түүний төрөл төрөгсөдийг доромжилж басамжлахаар шийдсэн байна. Хуучин удирдагчийн шарилыг ливийн Мисуратын худалдааны төвд хөргөгчэд хийж нийтэд олон үзүүлэв. Одоо Ливийн шинэ эрх баригчид Каддафигийн талыг баримтлаж байсан этгээдүүдийг шахан зайлуулна гэж Стратегийн судлалын хурээлэнгийн шинжээч Ажар Куртов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Хувьсгалч гэгдсэн өнөөгийн самуун дэгдээгчид АНУ ба түүний НАТО-гийн холбоотнуудын сур хүчинд тулгуурлаж байна. Америкийн тал урван тэрслэх явдлыг ашиглаж дадсаныг сүүлийн үед Ойрхи, Дундад Дорнодод болж байгаа хэрэг явдал харуулсан. Тэд Иракад тус улсын дээгүүр тушаалтай цэргийн албан хаагчдад гэр бүлий нь гишүүдийг хөнөөнө гэсэн мэдээлэл явуулж, айлган сүрдүүлсэн билээ. Афганистан ба Ливид бараг адилхан арга барилыг хэрэглэж байна. Мэдээжээр урьдын ажиллагааныхаа үл мөрийг арилгахыг Каддафигийн хамтран зүтгэгчид байгаад хувьсгалч гэгчдийн талд шилжсэн этгээдүүд оролдоно» гэв. Өрнөд болон Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлөөс гол заналт дайсан ер нь Ливид тулгарсан ноцтой гол асуудал мэтээр дэлхийд харуулсан Каддафийг хөнөөснөөс хойш Ливийн шинэ эрх баригчид үг чанараа үзүүлэх ёстой. Тухайлбал байдлыг хэвийн болгох, бедуин омгуудыг эвлэруулэх, дэд бүтцийг сэргээх чадвараа үзүүлэх ёстой. Иргэний дайн далдуур дайн болж хувирах бололтой гэж Ливид суугаа ОХУ-ын элчин сайд асан Алексей Подцероб үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Тоглоом үүгээр дуусаагүй байх. Ялагчидын санал зөрөлдөөн гаарна. Босогчдын янз янзын бүлэг мөргөлдөж байна гэсэн мэдээлэл ирээд байна. Хүч хэрэглэх ажиллагаа ахин гаарч болзошгүй» гэв.