Москвагаас 400 км зайтай Липецк хотод гараа авсан хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дугуйн уралдаан Парист барианд оров. Тэд бараг 3000 км урт замыг туулжээ. Тамирчид 16 өдрийн дотор Орос, Белорус, Польш, Германи, Франц улсуудын 50 гаруй хотыг дамжин гарчээ. Энэ оны 3-р сард Липецкэд хэрэгжүүлж эхлэсэн Paralimpizm. ru төсөл эхлэлыг тавьжээ. Төслийн удирдагч Алексей Логиновын хэлснээр бол өслийн зорилт паралимпийн спортыг сурталчилж хөгжүүлэхэд оршино. Тэгээд дугуйн уралдааныг зохион байгуулахаар шийдсэн. ЮНЕСКО ба Европын зевлел арга хэмжээг дэмжлээ. Тамирчдын хувьд энэ уралдаан 2012 онд Лондонд болох Паралимпийн наадмын өмнөх гол сорилт болсон гэж дугуйн уралдааныг зохион байгуулсан Алексей Логинов хэлээд: «Бүгд эрүүл энх байна. Парисын Елисейн гудамжид албан ёсоор барианд орлоо. Францын замын цагдаа нар ба Парисын АСР эртний дугуйн клубын тамирчид биднийг даган явсан» гэв. Липецк, Ельц, Грозный хотуудын 18 тамирчин бараг 3000 км урт замыг дугуй унаж туулахаар шийдвэрлэв. 12 нь хараа муутай буюу хөл, гаргүй хүмүүс юм. Ельц хотын оршин суугч Юрий Буланов ганц гараараа дугуйгаа жолоодсон. Николай Орлов, Максим Филиппов нар хараа муутай. Залуучууд Эльбрус, Памирт авиран гарснаараа нэр цуутай болсон. Максим Филиппов бол Оросын парлалимпийн дугуйн спортын аврага юм. Залуучууд үнэн чанартаа гавьяа байгуулсан гэж Алексей Логинов үзэж байна. Тэд гайхамшигт урам зоригтой хүмүүс юм. Хөгжлийн бэрхшээлгүй тамирчид ч ийм алхам хийхийг тэр болгон зүрхлэхгүй. Тахир дутуу хүмүүсийг нийгмийн нөхцөлд дасгах, тэдэнд саадгүй орчинг төлөвшүүлэх тусгай арга хэмжээ томоохон хотуудад авсан. Үндэсний паралимпийн хороод болон дэлхийн ба европын хөгжлийн бэрхшээлтэй нэрд гарсан тамирчид Страсбургад болсон семинарт оролцлоо. Алексей Логиновын хэлснээр бол бүх хотод тамирчдыг элэгсэн дотно хүлээн авчээ. Хүмүүс эрүүл энх ба спортын амжилт гаргахыг хүсэн өрөөв. Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Турбьёрн Ягланд оросын паралимпийнхнийг Страсбургад тосч авав. «Энэ дугуйн уралдаан бүгдэд  нээлттэй саад, хил хязгааргүй Европын эрхэм дээд зорилгыг хүндэтгэсэн үйл хэрэг болсон. Цөөхөн хүн ийм аялал хийхийг зүрхлэх байх» гэж Ягланд онцлов. Алексей Логинов эрүүл саруул ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулах өргөн хүрээтэй буухиаг ирэх онд зохион байгуулах бодолтой байна. Тэрээр хэлэхдээ: «Буухиа барагцаалбал 5-р сарын 1-нд Москвад гараа авч. Лондонд Олимпийн наадмын сүүлчийн өдөр буюу  Паралимпийн наадмын анхны өдөр барианд орно. Дөрвөн сарын дотор буухианд оролцогчид Орос, Украин, Белорус, Польш болон Балтын орнуудын нутаг дэвсгэр түүнчлэн Олимпи, Паралимпийн наадмууд болсон хотуудыг дамжиж гарна» гэв. Липецкийн тамирчид Липецк-Парис дугуйн уралдааны дараа  Дундад Дорнодын хамгийн өндөр Демавенд ууланд авиран гарах төлөвлөгөөтэй байна. Энэ нь 5604 метр өндөр Ираны сөнөсөн галт уул юм. Иран улстай энэ талаар тохиролцсон байна.