Америкийн цэргийг энэ оныг дуустал Иракээс гаргах нь улс орны аюулгүй байдалд зохисгүй нөлөөлөхгүй гэж өчигдөр Иракийн ерөнхий сайд аль-Малик «Аль-Иракия» телевизийн сувгаар үг хэлж мэдэгдэв. Түүний хэлснээр бол засгийн газрын цэрэг 2008 оноос хойш аюулгүй байдлын асуудлыг хяналтдаа авсан байна. Урьд ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдсэнчилэн АНУ цэргээ 2011 оноос хойш Иракад байлгахгүй шийдвэр гаргаж, бүх цэргээ тус улсаас энэ оны 12-р сарын 31-ээс наана гаргах юм. Үүний хамт АНУ-аас Иракад цаашид тусламж үзүүлнэ. Аль-Малик америкийн цэргийг Иракээс гаргах арга хэмжээг «Ирак, АНУ хоёрын  амжилт ба хоёр талын шинэ харилцааны эхлэл» хэмээн нэрлэв. Мөн арга хэмжээ «Аль-Каида»-тай хамсан сүлбэлдсэн террористууд ба зэвсэгт бүлгүүдийг «Иракийг булаан эзлэгчдээс чөлөөлэхийн төлөө тэмцэх» шалтаггүй болгоно. Эдүгээ Иракад америкийн 40 мянга орчим цэрэг байгаа.