«Ойрхи Дорнодын Давос» гэгчэд оролцогчид хувьсгалт өөрчлөлтийн уршгийг арилгахад арабын орнуудад туслах бус нутгийн төлөвлөгөөг бэлтгэхийн төлөө байна. Арабын орнуудын улс төр, үйлдвэр худалдааны элитын төлөөлөгчид Иорданы Шуна хотноо Дэлхийн эдийн засгийн форумын тусгай хуралдаанаар Атлантаас Энэтхэгийн далай хүртэл өргөн уужим бүс нутгийн эдийн засгийг өрнүүлэн хөгжүүлэх боломжийг авч үзэж хэлэлцэж байна. Араб дахинд ардчилсан үйл явц явагдаж байгаа нөхцөлд эрч хүчээ авч буй иргэний нийгэм, холбооны  төлөөлөгчдийг Шуна хотноо хуралдаж байгаа хуралдаанд ороцохыг урижээ. Өчигдөр Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Махмуд Жибриль илтгэл тавив. Ливийн эрх баригчид үндэсний зөвшөлд хүрэх, бүх нийтийн сонгууль бэлтгэх асуудалд хүчин чармайлтаа дайчилна гэж тэрээр хэллээ. Муаммар Каддафийг огцоруулахад багагүй хувь нэмэр оруулсан Жибриль ойрын үед огцрохоо батлан илэрхийлэв.