Орос улсаас ШХАБ-ын гишүүн болох гэсэн Афганистаны эрмэлзлэлийг дэмжинэ гэж өчигдөр Кабулд Оросын ерөнхийлөегчийн Афганистаны асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Замир Кабулов Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзахдаа мэдэгдэв. Афганистаны төрийн тэргүүний тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр талууд Афганистаныг ШХАБ-д элсүүлэхээс гадна Афганистаны асуудлыг авч үзэж хэлэлцэх Стамбулын олон улсын бага хурлын бэлтгэлийн  явцыг хэлэлцээд бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүчин чармайлт зайлшгүй чухлыг тэмдэглэжээ. 11-р сард хуралдах Стамбулын бага хурал энэ оны 12-р сард Афганистаны байдлыг авч үзэх Боннын бага хурлын угтвар болно. Кабуловын мэдэгдснээр бол Орос улсаас Афганистанд хүнсний тусламж үзүүлж, 3000 тонн улаан буудай нийлүүлнэ. Орос улс Афганистанд үзүүлэх эдийн засгийн тусламжийг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Кабулов тэмдэглэв. Казахстан, Хятад, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан зэрэг зургаан улс ШХАБ-д нэгдсэн хийгээд  Иран, Энэтхэг, Монгол, Пакистан улсууд ажиглагчийн статустай. Афганистан, Туркмены төлөөлөгчид ШХАБ-ын хуралдаанд зочноор оролцдог. 2011 онд Афганистан энэ бүс нутгийн байгууллагад элсэх мэдүүлэг олгов.