ЕХ-ны удирдагчид хямралаас гарах асуудлаар дээд хэмжээний цуврал уулзалт өнөөдөр хийж эхлэнэ. Европын дээд хэмжээний гурван уулзалт хамтын нөхөрлөлийн түүхэнд анх удаа Бельгийн нийслэлд дөрвөн өдрийн дотор хийнэ. ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй хямралаас гарах төлөвлөгөөний асуудлаар зөвлөлдөж «нэлээд урагш ахисан» гэж Францын ерөнхийлөгч Николя Саркози сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. ЕХ-ны гишүүн 27 улсын төр засгийн тэргүүн нарын намрын байнгын дээд хэмжээний уулзалт өнөө өглөө Брюссельд эхлэнэ. Эдийн засгийн өсөлтийн стратеги болон ажилгүйдэлтэй тэмцэх, Европт бизнес эрхлэх нөхцлийг сайжруулах түүнчлэн гадаад улс төрийн асуудал тухайлбал Ливийн байдлыг авч үзэж хэлэлцэх юм. Өнөө орой еврогийн бүсийн 17 улсын удирдагчид хоёрдахь удаагаа уулзаж, еврогийн бүсийн орнуудын өрийн хямралтай тэмцэх арга хэмжээ түүний дотор европын тогтворжуулах сангийг өргөжүүлэх, санхуугийн хяналтыг зохион байгуулах төлөвийг авч үзэж хэлэлцэнэ. Гэвч Грек улсад санхуугийн тусламж үзүүлэх олон жилийн 2 дахь хөтөлбөрийг батлах гол асуудал оройн уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд үгүй. Тус асуудлаар европын орнуудын санал ноцтой зөрчсөн учир түүнийг хэлэлцэхээр нэмэлт гуравдахь уулзалт 10-р сарын 26-нд хийх шийдвэр гаргажээ.