Ливийн конгрессын сонгууль ойрын 8 сарын дотор явагдахыг Үндэсний шилжилтийн зөвлөлийн гүйцэтгэх хорооны дарга Махмуд Жибриль батлан илэрхийлэв. «Конгресс буюу нэг ёсны парламент бүх ард түмний санал хураах Үндсэн хуулийн төслийг зохиох, ерөнхийлөгчийн сонгууль эхэлтэл ажиллах тур засгийн газрыг эмхлэн байгуулах хоёр зорилттой гэж Жибриль мэдэгдлээ. Огцрох бодолтой байна гэж тэрээр өчигдөр мэдэгдэв. Жибрилийн хэлснээр бол арми улс орноо хяналтдаа авсанаас хойшхи шилжилтийн үеийн төлөвлөгөөний дагуу огцроно. Өнөөдөр Ливийн эрх баригчид Үндэсний шилжилтийн зөвлөлийн цэрэг Сиртэд эсэргүүцлийн сүүлчийн голомтыг дарсаны дараа улс орноо чөлөөлсөн тухай албан ёсоор зарлаж мэдээлнэ.