Ливийн удирдагч асан Муаммар Каддафигийн шарилыг хаана оршуулах тухай мэдээллүүд зөрчилтэй хэвээр байна. Каддафигийн шарилыг бямба гаригийн орой буюу ням гаригт гэр бүлий нь гишүүдэд шилжүүлнэ гэж урьд өмнө Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгч мэдэгдсэн билээ. Шарилыг яах асуудлыг ням гаригт шийдвэрлэнэ гэж одоо Мисрат дэх цэргийнэхэн ярьцгааж байна. Дарангуйлагчийн шарилыг магадлан шижлэсэн эсэх нь тодорхой бус байна. Бямба гаригт задлан шинжилгээ хийсэн гэж Үндэсний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгч Махмуд Жибраиль өчигдөр мэдэгдлээ. Гэвч нас баралтын шалтгаан шинжлэн судлагчдын илтгэлээс тов тодорхзой болсон учир задлан шинжлэх шаардлагагүй гэж хожим эмнэлгийн байгууллагын дээгүүр тушаалтай түшмэл Наги Баракат хэлсэн гэж Би-Би-Си мэдээлэв.