Ливийн нислэггүй бүсийг өөрчлөх тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-д ОУ орууллаа. АЗ-ийн шийдвэрээр Ливи улсын дээгүүр нислэггүй бүс бий болгосон ийм учраас түүнийг өөрчлөх асуудлыг АЗ шийдэх ёстой гэж НҮБ-ын дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Ливи улсад эрс өөрчлөлт гарлаа.1973 оны тогтоолыг нэн даруй зогсоох шаардлагатай байна. Энгийн иргэдийг хамгаалахын тулд энэ тогтоолыг баталсан харин Ливи улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын тулд түүнийг нэг талын шийдвэрээр ашигласан юм. Ливийн асуудлыг шийдэхэд хандсан барууны эвслийн хандлага энгийн номхон иргэдийн дунд асар их хохирол учруулсан. Хэрвээ ливийн дотоодын сөргөлдөөнийг зохицуулахад өөрийнхөө зуучлалыг санал болгосон Африкийн холбоо болон АЗ-ийн байнгын гишүүн Орос, Хятад улсуудын байр суурийг тооцож үзсэн бол энэ бүхнээс зайлсхийж болох байсан. Ер нь анхнаасаа л Барууны орныхон ямарч үнээр хамаагүй Каддафиг засгийн эрхээс зайлуулах зорилт тавьсан бололтой. Шархтай хурандааг олзлож аваад буудаж аллаа. Барууныхан цээж дүүрэн амьсгалаж байгаа бололтой. Каддафийн үхлийн нөхцөл байдлыг дэлхий дахин өөр өөрөөр хүлээж авлаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунын тамгийн газар маш нарийн мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж шууд мэдэгдлээ. Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн Сергей Лавров мөн ингэж мэдэгдсэн юм. “ОДХ”, “Оросын радио”, “Москвагийн цуурай” радионуудын шууд нэвтрүүлгээр сонсогчдын асуултад хариулахдаа тэрээр, “үнэлгээ өгөхийг хүсэхгүй байна. Бид олон улсын эрх дээр болон баримт нотолгоонд тулгуурлах ёстой. Зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн хууль дүрэм үйлчлэх ёстой гэж олон улсын хууль тогтоомжд заасан байдаг юм”. Каддафиг шархдсан байхад нь баривчилсан бөгөөд олзлогдсон хойно нь амь насыг нь хороосон ба энэ бол Женевийн конвенцаар хориглосон зүйл юм. Энэ бол баримт нотолгоо гэж сайд үзэж байна. Ливи улсад байгаа НАТО-гийн хүчний үйл ажиллагаанд олон улсын мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэдэгт Сергей Лавров анхааралаа хандууллаа. Каддафийн машины цуваанд эвслийн онгоцууд цохилт өгсөн явдал Ливи улсын дээгүүр нислэггүй бүс бий болгосон нөхцөл байдалд ямарч хамаагүй юм. Каддафиг устгахад оролцсон гэдгээс НАТО бултах гэж оролдлоо. Хурандаагийн амьдралын сүүлийн өдрүүдэд эвслийн тагнуулууд хиймэл дагуулын холбоогоор дамжуулж ярьсан түүний яриаг сонсож байсан юм. Тэгэхлээр түүний байсан газрыг сайн мэдэж байсан гэсэн үг. Амьд Каддафи Барууныханд үнэхээр аюултай байсан. Хэрвээ түүнийг шүүсэн бол тэр маш их зүйлийг ярих байсан гэж ОХУ-ын Дипломатын академийн дорно дахины судалгааны төвийн тэргүүн Андрей Володин үзэж байна: «Хэрвээ түүнийг толгой руу нь буудаж амь насы нь хороосон бол үүнийг хэд хэдэн талын дуугүй зөвшөөрлийн дагуу л хийсэн байж таараа. Нэг талаас тэд нь НАТО-гийн улсуудын удирдаж байгаа босогчид гэгчид юм. Нөгөө талаас НАТО-гийн улсууд өөрсдөө юм. Каддафиг ливийн ард түмний шүүхээр оруулахыг гурван улс огт хүсэхгүй байна гэж ерөнхийлөгч Д.Медведев анхаасаа л мэдэгдэж байсан. Эдгээр улсууд бол Франц, Их Британи, АНУ гурав юм. Барууны бодлогын талаар Каддафид ярих юм их байсан юм» гэж тэр ярилаа. Каддафиг устгах нь НАТО-гийн хүчний үндсэн зорилго нь байсан гэсэн дүгнэлтийг үүнээс үүдэн хийж болно. Төрийн Думын олон улсын асуудал хариуцсан байнгын хорооны дарга Константин Косачев өөрийнхөө интернет блогт бичснээр, Ливи улс болон “арабын хаварт” өртсөн бусад улсуудын ирээдүйн гол асуудал нь дайнд хэн ялсан нь биш хэн энх тайвныг авчирхад л оршиж байгаа юм. Манай шинжээч Андрей Володин үүнтэй санал нэг байна: «Ливи улсын хувьд бүх зүйл дөнгөж эхлэж байна. Энэ бол омог болон овог хоорондын харьцааны маш хэцүү комбинацтай нийгэм юм. Түүний явуулж байсан бодлогыг яаж ч шүүмжиллээ гэсэн Каддафи улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал эв нэгдлийг хангаж чадаж байсан юм. Одоогийн босогчид гэгчид өөрийн яруу тод лидер байхгүй дотооддоо асар их зөрчилтэй байгаа юм». Шинэ ардчилсан Ливи улсыг байгуулах болон нөхцөл байдлыг намжаахад холбоотой төр засгийн энх тайванч бүтцийг бий болгоход Москва хамтран ажиллахад бэлэн байна. Аливаа мөргөлдөөнд НҮБ-ын АЗ-ийн тогтоол болон олон улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчин хөндлөнгөөс оролцохын эсрэг байна гэдгээ Москва илэрхийллээ.