Каддафийн хүү Сейф аль-Исламыг ШҮЗ-ийн цэргүүд баривчилсан байна. Ливийн тусгай албаны төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан “Аль-Арабия” телевизийн суваг энэ тухай мэдээлжээ. Пүрэв гаригт алуулсан ливийн тэргүүн асан Муаммар Каддафийн хүү Сиртээс зугтаж өмнө зүг Нигерийн хил рүү явж байна гэж урьд нь мэдээлж байсан юм. Урьд нь түүний хувь заяаны талаар зөрчилтэй мэдээнүүд ирж байсан. Одоо Нигери улсад хурандаагийн өөр нэг хүү Саади Каддафи байгаа ба тэр тийшээгээ аль 9-р сард зугтан гарсан юм. Үүнийг Нигерийн төр засаг баталсан боловч түүнийг ШҮЗ-д хүлээлгэж өгөхгүй гэж мэдэгдсэн байна.