0Муаммар Каддафийн үхлийн талаарх “маш тодорхой тайланг” Ливи улсын ШҮЗ-өөс авна гэж АНУ найдаж байна. Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тонер энэ тухай мэдэгдлээ. Жамахирийн удирдагчийг устгасан явдлыг тэрээр “ливийн ард түмний түүхийн чухал үе” гэж нэрэллээ. Олзны хүмүүстэй харьцахдаа олон улсын хэм хэмжээ болон хүний эрхийг хатуу баримтлахыг Вашингтон ШҮЗ-д уриалж байна гэж тэр тэмдэглэлээ