НҮБ-ын ЕА баасан гаригт АЗ-ийн байнгын бус 4 гишүүнийг л  сонгож чадсан байна. Эдгээр нь Марокко, Пакистан, Того, Гватемала улсууд юм. Санал асуулгын 9 үе шат болсон боловч зүүн европын орнуудаас ялагчийг тодруулж чадсангүй. Санал асуулганд оролцсон Азербайжан улс ч, Словен улс ч шаардлагатай гуравны хоёрын саналыг авч чадаагүй байна. Санал асуулга даваа гаригт үргэлжилнэ. НҮБ-ын АЗ Орос, АНУ, Их Британи, Франц, Хятад гэсэн байнгын таван гишүүн, 2 жилд нэг удаа сонгогддог 10 байнгын бус гишүүнтэй байдаг юм. Ээлжит “аравын” бүрэн эрхийн хугацаа 12-р сарын 31-нд дуусч байгаа юм.