ОУ-д интернет Европын зарим орнуудаас илүү эрчимтэй хөгжиж байна. Зөвхөн сүүлийн нэг жилд РФ доменд 3,5 сая сайт бүртгүүлсэн байна гэж Холбоо харилцааны яамны сайд Игорь Щеголев баасан гаригт мэдэгджээ. “50 сая хэрэглэгчдийнхээ тоогоор бид зөвхөн Герман улсын дараа орж байна. Харин хөгжлийнхөө хурдаар Европт 1-рт ороод байна” гэж тэрээр тэмдэглэжээ. Интернетийн хөгжил ба аюулгүй байдлын талаар Парис хотод болж байгаа олон улсын зөвлөлгөөн дээр ОХУ-ын төлөөлөгчдийг Щеголев тэргүүлж байгаа юм. Амин чухал асуудлыг шийдвэрлэж байгаа хурдаараа ОУ “дэлхийн тэргүүлэгчидэд улам ойртож байна гэж” сайд тэмдэглэсэн байна. “Сүүлийн хоёр жилд бид үүлэн тавцан гэгчийг нэвтрүүлж түүнд холбооны нөөцийг байрлуулж чадлаа. Харин АНУ иймэрхүү зорилтыг 4-5 жилд хэрэгжүүлж байсан юм” гэж тэр хэлсэн байна.