Муаммар Каддафийн засаглалын үед “Газпром” компанитай байгуулсан гэрээг Ливийн Нефтийн үндэсний корпорац хэлэлцэх ёстой. Энэ зорилгоор Нефтийн үндэсний корпорац оросын хийн аврага компанийн төлөөлөгчдийг Триполид хүрэлцэн ирхийг урьсан юм гэж тус корпорацийн тэргүүн Нури Беруин Рейтер агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Сургалтын хөтөлбөрийн хөрөнгө оруулалтад Газпром компани үүргээ биелүүлээгүй гэх мэт асуудлыг ливийн тал хэлэлцэхийг хүсэж байна гэж Беруин мэдэгдсэн байна. Эхлээд энэ уулзатыг 10-р сарын 20-нд хийнэ гэж төлөвлөж байсан юм. Харин энэ өдөр Ливийн тэнгэр иргэний агаарын нисэх хүчинд хаалттай байлаа. Учир нь ШҮЗ-ийн зэвсэгт анги нэгтгэлүүд Муаммар Каддафийн үхлийг тэнгэр өөд буудан хөөрцөглөн тэмдэглэж байсан болохоор энэ улсын нутаг дэвсгэр дээгүүр тэнэг хүн л нисэх байсан байх даа. Үүнээс болоод уулзалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан юм гэж ИТАР-ТАСС мэдээлсэн юм.