Ливийн нислэггүй бүсийг өөрчлөх тогтоолын төслийн НҮБ-ын АЗ-д ОУ орууллаа. АЗ-ийн шийдвэрээр Ливи улсын дээгүүр нислэггүй бүс бий болгосон ийм учраас түүнийг өөрчлөх асуудлыг АЗ шийдэх ёстой гэж НҮБ-ын дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Ливи улсад эрс өөрчлөлт гарлаа. Чөлөөлөх тухай тунхаглалыг өнөөдөр батлана гэж бид найдаж байна” гэж тэр хэллээ. Ливи улсад хуримтлагдсан зэвсгийг алан хядагчдын гарт оруулахгүй байх ёстой нэг тогтоолын төслийг ОУ бас бэлтгээд байна. Ливийн ажиллагааг урьдчилсан байдлаар 10-р сарын 31 гэхэд зогсоох шийдвэр гаргасан гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен мэдэгдлээ. Ливийн удирдагч асан Муаммар Каддафиг устгасны дараа байлдааны ажиллагааг төлөвлөж байснаас өмнө дуусгана гэж НАТО урьд нь мэдэгдэж байсан юм. Сиртэд Каддафиг устгасан нөхцөл байдлыг олон улсын хэмжээнд мөрдөн шалгах шаардлагатай гэж ОУ үзэж байна. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров “ОДХ” радиод ярилцлага өгөхдөө Каддафиг олзолсны дараа олон улсын хууль эрх зүйн нормын дагуу түүнд тусламж үзүүлэх болон амь насыг нь хороохыг хориглосныг оролцуулаад онцгой арга хэмжээ авах ёстой байсан гэж мэдэгдсэн юм. Каддафийн сууж явсан машины цуваанд НАТО-гийн нисэх хүчин цохилт өгсөн нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу өгсөн Ливи улсын дээгүүр нислэггүй бүсийн аюулгүй байдлыг хангах НАТО-гийн үүрэгт огт байхгүй зүйл юм гэж сайд бас тэмдэглэсэн байна. Каддафийн цогцсыг яах тухай ливийн удирдлагуудын дунд санал зөрөлдөөн гарлаа. Оршуулах ажлыг маш хурдан үйлдэх ёстой лалын ёс жаягаар түүнийг оршуулна гэж төр засаг мэдэгдэж байсан. Оршуулгын ажил хэдэн өдрөөр хойшлогдож мэднэ гэж Шилжилтийн засгийн газрын Нефтийн аж үйлдвэрийн сайд Али Тархуни мэдэгдсэн байна. Түүний амь насыг хороосон Сиртэд үү, эсвэл цогцсыг нь авчирсан Мисратад уу, аль эсвэл шал өөр газар Каддафиг оршуулах уу гэдэг нь тодорхойгүй байна.