ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 10-р сарын 21-нд  "Оросын дуу хоолой", "Оросын радио", "Москвагийн цуурай" гурван радио компанид ярилцлага өглөө. ОУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн анх удаа манай радиогийн шууд нэвтрүүлэгт оролцлоо. Сергей Лавровын хариулсан олон асуултыг манай радио станцийн сонсогчид болон "ОДХ" сайтын хэрэглэгчид тавьсан юм.

  ОУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн анх удаа Ливи улсын удирдагч асныг устгасантай холбогдуулж мэдэгдэл хийлээ. "Дарангуйлагчийг амь насаа алдсантай холбогдуулж дэлхийн томоохон улсуудын тэргүүнүүдийн хийсэн сэтгэл хөдөлсөн бүр баярласан мэдэгдлүүдийг би сонссон. Би энэ мэдэгдэлүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөхийг хүсэхгүй байна. Бид олон улсын эрх дээр болон баримт нотолгоонд л тулгуурлах ёстой. Зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн хууль дүрэм үйлчлэх ёстой гэж олон улсын хууль зүйд заасан байдаг юм. Зэвсэгт мөргөлдөөнд оролцогч олзлогдонгуут түүнд тусламж үзүүлэхийг оролцуулан тусгай арга хэмжээнүүд авах ёстой гэж Женевийн конвенцд тусгасан байдаг юм. Та бидний зурагтаар харсан тэр тэр дүрс бичлэг дээр Каддафи шархтай олзлогдсон байсан. Тэгээд шархтай олзлогдсон хүний амь насыг нь хороосон болж таарч байна уу? НҮБ-ын хүний эрхийн талаарх Дээд комиссарын удирдах газар түүний амь насыг хороосон нөхцөл байдлыг мөрдөн байцаах шаардлагатай гэж өнөөдөр тохиолдлоор мэдэгдээгүй байлгүй дээ".     

    Хурандаагийн машины цувааг НАТО-гийн нисэх хүчнийхэн бөмбөгдснөөрөө НҮБ-ын тогтоолыг зөрчлөө гэж С.Лавров мэдэллээ."НАТО-гийн хүчин нислэггүй бүсийн аюулгүй байдлыг хангах мандаттай өөрөөр хэлвэл Ливийн АЦХ-ний онгоцуудыг нисгэхгүй байх ёстой. Нислэгггүй бүсэд газрын байнд тэр тусмаа Каддафигийн машины цуваанд агаараас цохилт өгөх ёсгүй. Тэгэхлээр бид НАТО-гийн ажиллагаанд олон улсын эрх зүйн талаас нь өгсөн үнэлгээг сонирхож байна".   НАТО, Ливи улсад цэргийн ажиллагаа явуулж эхлэхдээ түүний зорилго нь Каддафиг устгах биш "хүн амыг хамгаалахад" оршиж байгаа гэж мэдэгдэж байсныг Лавров санууллаа. Харин одоо барууны орнуудын тэргүүнүүд зорилгоо биелүүлсэн гэж мэдэгдэж байна. Гэтэл АЗ Каддафиг устгах ёстой гэсэн зорилт тэдний өмнө тавиагүй билээ".  

  Сирийн талаарх барууны орнуудын тогтоолын төсөл ливийн байдлыг давтах уршигтай болж мэднэ гэж Сергей Лавров мэдэгдлээ. НҮБ-ын АЗ дээр энэ баримт бичгийг хэлэлцэхэд нилээн том санал зөрөлдөөн  гарсан гэдгийг ОУ-ын ГХЯ-ны тэргүүн санууллаа. Лавровын үзэж байгаагаар энэ баримт бичгийн үндсэн дутагдал нь хэт нэг талыг баримтлаж ерөнхийлөгч Башар Асадын тэргүүлсэн засгийн газарт бүх бурууг тохож байгаад оршиж байгаа юм. Энхийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг ОУ анхнаасаа л буруутгаж байсан. Жирийн жагсагчдын дунд шургалаж тэднийг засгийн газрын цэрэг болон цагдаагийн эсрэг турхираж байгаа хэт даврагсадыг бас шүүмжилж байна.  Ливийн байдлыг хөрш улсуудад нь жишээ болгож харуулах гэсэн барууны орнуудын оролдлого тус бүс нутагт хүчирхийлэлийн давалгааг өдөөн хатгаж байна. Бүх мөргөлдөөнийг зөвхөн хэлэлцээрийн замаар шийдэх ёстой гэсэн байр сууриа ОУ хэзээч өөрчлөхгүй гэж ГХЯ-ны тэргүүн онцлон тэмдэглэлээ.  

 Орос, америкийн харилцааны талаарх асуултад хариулахдаа Москва, Вашингтон хоёр идэвхитэй, үр бүтээлтэй ажиллаж байна гэж Сергей Лавров  хэлсэн юм.Түүний хэлснээр Орос, Америк улсуудын харилцаа орчин үеийн олон улсын харилцааны тогтвортой байдлаас шууд шалтгаалж байна. Сайдын үзэж байгаагаар хоёр улсын хамтын ажиллагаа илүү сайн байж болох байсан гэхдээ  Обама Цагаан ордонд ирснээс хойш энэ харилцаанд гайхалтай өөрчлөлтүүд гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ерөнхийлөгчид Д.Медведев, Барак Обама нарийн шийдвэрээр хоёр талын комисс байгуулагдсныг ОУ-ын ГХЯ-ны тэргүүн санууллаа. Энэ комиссийн хүрээнд эдийн засаг, эрчим хүч, эрүүл мэнд, иргэний нийгэм, хуулийг дээдлэх, цэргийн үйл хэрэг, олон улсын аюулгүй байдал зэрэг чиглэлээр 20 ажлын хэсэг ажиллаж байна.   

   Курилийн арлуудын талаар олон асуултыг Сергей Лавровоос японы сонсогчид асуулаа.ОУ Курилийн арлуудыг хэн  ч халдашгүй цайз болгох гээгүй гэж ГХЯ-ны сайд Сергей Лавров "ОДХ" болон оросын бусад хоёр радио станцид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. "Дэлхийн 2-р дайны дүнгээр шийдэж НҮБ-ын дүрэмд тусгасны үндсэн дээр  Курилийн арлууд нь манай нутаг дэвсгэр байсан байх ч болно" гэж ГХЯ-ны тэргүүн дахин онцлон тэмдэглэлээ. Москва, Япон улстай энхийн гэрээ байгуулах асуудлаас хэзээч зайлсхийж байгаагүй. Гэхдээ энэ хэлэлцээг сэтгэлийн хөдөлгөөнд авталгүйгээр харилцан хүндэтгэлийн үүднээс хийх ёстой. ОУ, Япон улстай харилцахдаа бүх л нөөц бололцоогоо дайчлахыг хүсэж байна. Харин одоо улс төрийн яриа хэлэлцээ хөгжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй өргөжиж байна. Фукусимад эмгэнэлт явдал болсноос хойш Япон улсад эрчим хүч агуулагч нийлүүлэлтээ ОУ нэмэгдүүлэхэд бэлэн байна.   

     Хоёрхон цагийн ярилцлагын явцад мэдээж хэрэг олон асуултад хариулж амжаагүй учир Сергей Лавров "ОДХ" радиогийн студид дахин ирнэ гэж амаллаа.