Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийг мухардмал байдлаас гаргахын тулд ОУ боломжтой бүхнийг хийж байна. ГХЯ-ны сайд Сергей Лавров "ОДХ" болон оросын бусад хоёр радио станцид ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Иран, улс төрийн зориг гаргаж МАГАТЭ-тэй нягт, нээлттэй хамтран ажиллах хэрэгтэй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэлээ. Зуучлагч "дөрвөл" болон Иран улсын хоорондох хэлэлцээрийг байрнаас нь хөдөлгөхийн тулд Москва хэд хэдэн санаачлага гаргасан билээ. Харин энэ процесст АНУ, ЕХ, Австрал, Канад, Япон болон бусад улсуудын нэг талаас авсан хориг арга хэмжээ чөдөр тушааа болж байна. Үүнээс болоод Иран улс болон түүний эдийн засгийг Барууны орнууд боомилохыг хүсэж байна гэсэн сэтгэгдэл Тегеранд төрж байгаа юм. Талууд харилцан буулт хийхийг хүсэхгүй байгаагаас болж сөргөлдөөний шинэ шижим үүсэж байгаа юм.