ОУ Курилийн арлуудыг хэн  ч халдашгүй цайз болгох гээгүй гэж ГХЯ-ны сайд Сергей Лавров "ОДХ" болон оросын бусад хоёр радио станцид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. "Дэлхийн 2-р дайны дүнгээр шийдэж НҮБ-ын дүрэмд тусгасны үндсэн дээр  Курилийн арлууд нь манай нутаг дэвсгэр байсан байх ч болно" гэж ГХЯ-ны тэргүүн дахин онцлон тэмдэглэлээ. Москва, Япон улстай энхийн гэрээ байгуулах асуудлаас хэзээч зайлсхийж байгаагүй. Гэхдээ энэ хэлэлцээг сэтгэлийн хөдөлгөөнд авталгүйгээр харилцан хүндэтгэлийн үүднээс хийх ёстой. ОУ, Япон улстай харилцахдаа бүх л нөөц бололцоогоо дайчлахыг хүсэж байна. Харин одоо улс төрийн яриа хэлэлцээ хөгжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй өргөжиж байна. Фукусимад эмгэнэлт явдал болсноос хойш Япон улсад эрчим хүч агуулагч нийлүүлэлтээ ОУ нэмэгдүүлэхэд бэлэн байна.