Москва, Вашингтон хоёр идэвхитэй, үр бүтээлтэй ажиллаж байна. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров "ОДХ" болон оросын бусад хоёр радио станцид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Түүний хэлснээр Орос, Америк улсуудын харилцаа орчин үеийн олон улсын харилцааны тогтвортой байдлаас шууд шалтгаалж байна. Сайдын үзэж байгаагаар хоёр улсын хамтын ажиллагаа илүү сайн байж болох байсан гэхдээ  Обама Цагаан ордонд ирснээс хойш энэ харилцаанд гайхалтай өөрчлөлтүүд гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ерөнхийлөгчид Д.Медведев, Барак Обама нарийн шийдвэрээр хоёр талын комисс байгуулагдсныг ОУ-ын ГХЯ-ны тэргүүн санууллаа. Энэ комиссийн хүрээнд эдийн засаг, эрчим хүч, эрүүл мэнд, иргэний нийгэм, хуулийг дээдлэх, цэргийн үйл хэрэг, олон улсын аюулгүй байдал зэрэг чиглэлээр 20 ажлын хэсэг ажиллаж байна.