Сирийн талаарх барууны орнуудын тогтоолын төсөл ливийн байдлыг давтах уршигтай болж мэднэ гэж Сергей Лавров мэдэгдлээ. НҮБ-ын АЗ дээр энэ баримт бичгийг хэлэлцэхэд нилээн том санал зөрөлдөөн  гарсан гэдгийг ОУ-ын ГХЯ-ны тэргүүн санууллаа. Лавровын үзэж байгаагаар энэ баримт бичгийн үндсэн дутагдал нь хэт нэг талыг баримтлаж ерөнхийлөгч Башар Асадын тэргүүлсэн засгийн газарт бүх бурууг тохож байгаад оршиж байгаа юм. Энхийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг ОУ анхнаасаа л буруутгаж байсан. Жирийн жагсагчдын дунд шургалаж тэднийг засгийн газрын цэрэг болон цагдаагийн эсрэг турхираж байгаа хэт даврагсадыг бас шүүмжилж байна. Эдгээр хэт даврагсад Ирак, Ливан улсуудаас хууль бусаар оруулсан зэвсгээр зэвсэглэсэн байна гэдгийг хэн ч үгүйсгээгүй гэж Лавров тэмдэглэлээ.  Ливийн байдлыг хөрш улсуудад нь жишээ болгож харуулах гэсэн барууны орнуудын оролдлого тус бүс нутагт хүчирхийлэлийн давалгааг өдөөн хатгаж байна. Бүх мөргөлдөөнийг зөвхөн хэлэлцээрийн замаар шийдэх ёстой гэсэн байр сууриа ОУ хэзээч өөрчлөхгүй гэж ГХЯ-ны тэргүүн төгсгөлд нь хэллээ.