Москва ливийн төр засагтай хойд африкийн энэ улсад суугаа элчин сайдын яамаараа болон ОУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргеловоор  дамжуулан холбоо харилцаатай байгаа гэж ГХЯ-ы сайд хэлсэн байна. "Манай орнуудын хооронд урьд нь байгуулсан гэрээ хэлэлцээг хүндэтгэх үндэс дээр харилцаагаа сэргээхийг хүсэж байна" гэж Лавров тэмдэглэлээ. Яг л ийм логикоор харилцаагаа сэргээнэ гэдгээ ШҮЗ-ийн төлөөлөгчид баталсан гэж сайд ярьсан байна. Үүнээс гадна шинэ төр засаг олон улсын өмнө хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх ёстой гэж Ливийн талаарх НҮБ-ын АЗ-ын тогтоолд заасан байгаа билээ. Тийм учраас харилцан ажиллагаа тэгш эрх, харилцан хүндэтгэл, харилцан ашиг дээр үндэслэх ёстой гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн төгсгөлд нь хэллээ.