"НАТО-гийн хүчин нислэггүй бүсийн аюулгүй байдлыг хангах мандаттай өөрөөр хэлвэл Ливийн АЦХ-ний онгоцуудыг нисгэхгүй байх ёстой. Нислэгггүй бүсэд газрын байнд тэр тусмаа Каддафигийн машины цуваанд агаараас цохилт өгөх ёсгүй. Тэгэхлээр бид НАТО-гийн ажиллагаанд олон улсын эрх зүйн талаас нь өгсөн үнэлгээг сонирхож байна". Ливид явуулсан байлдааны ажиллагааны туршлагыг Барууныхан ирээдүйд хэрэглэнэ гэдгийг Сергей Лавров үгүйсгэсэнгүй. "Ирээдүйд иймэрхүү мөргөлдөөнүүд хөндлөнгөөөс оролцож байгаа гадны хүч Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг оролцуулаад олон улсын хууль дүрмийг бүдүүлгээр зөрчдөг ийм хэлбэрт бүү ороосой гэж бид хүсэж байна. Өнгөрсөн бүх үйл явдлыг хамгийн нарийн аргаар олон улсын хууль эрх зүйн үүднээс шалгах шаардлагатай гэдэгт би гүн итгэлтэй байна" гэж тэрээр хэлсэн байна. 

  НАТО, Ливи улсад цэргийн ажиллагаа явуулж эхлэхдээ түүний зорилго нь Каддафиг устгах биш "хүн амыг хамгаалахад" оршиж байгаа гэж мэдэгдэж байсныг Лавров санууллаа. Харин одоо барууны орнуудын тэргүүнүүд зорилгоо биелүүлсэн гэж мэдэгдэж байна. Гэтэл АЗ Каддафиг устгах ёстой гэсэн зорилт тэдний өмнө тавиагүй билээ. Жамахирийн удирдагч асныг Ливийн ШҮЗ-ийн цэргийн анги нэгтгэлийн цэргүүд бус Мисуратын хагас бие даасан байдалтай цэргийн отрядын дайчид баривчилсан гэдэгт оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн анхааралаа хандууллаа. Үүнээс үүдээд "Ливийн нөхцөл байдал цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн асуулт" өөрийни эрхгүй төрж байгаа юм. Шинэ төр засаг нь шашин шүтлэг, угсаа гарал, ямар омогт харьялагдаж байгаагаас үл шалтгаалан бүх иргэдийнхээ ашиг сонирхолыг хамгаалсан энх тайван Ливи улс байгаасай гэж ОУ хүсэн хүлээж байна.