Муаммар Каддафиг устгасантай холбогдож хэд хэдэн асуулт үүсээд байна гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдлээ

   ОУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн анх удаа Ливи улсын удирдагч асныг устгасантай холбогдуулж мэдэгдэл хийлээ. "Дарангуйлагчийг амь насаа алдсантай холбогдуулж дэлхийн томоохон улсуудын тэргүүнүүдийн хийсэн сэтгэл хөдөлсөн бүр баярласан мэдэгдлүүдийг би сонссон. Би энэ мэдэгдэлүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөхийг хүсэхгүй байна. Бид олон улсын эрх дээр болон баримт нотолгоонд л тулгуурлах ёстой. Зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн хууль дүрэм үйлчлэх ёстой гэж олон улсын хууль зүйд заасан байдаг юм. Энэ хууль дүрэм 40-өөд оны сүүлчээр батлаж сүүлд нь төрөл бүрийн протоколууд нэмж оруулсан Женевийн конвенцд тусгасан байдаг юм. Зэвсэгт мөргөлдөөнд оролцогч олзлогдонгуут түүнд тусламж үзүүлхийг оролцуулан тусгай арга хэмжээнүүд авах ёстой. Та бидний зурагтаар харсан тэр тэр дүрс бичлэг дээр Каддафи шархтай олзлогдсон байсан. Тэгээд шархтай олзлогдсон хүний амь насыг нь хороосон болж таарч байна уу? НҮБ-ын хүний эрхийн талаарх Дээд комиссарын удирдах газар түүний амь насыг хороосон нөхцөл байдлыг мөрдөн байцаах шаардлагатай гэж өнөөдөр тохиолдлоор мэдэгдээгүй байлгүй дээ". Хурандаа Каддафи хууль бус болсон гэдгийг ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев нэг бус удаа мэдэгдэж байсан гэдгийг Сергей Лавров санууллаа. ОУ-ын энэ байр суурийг францийн Довиль хотод болсон "Их наймын" дээд хэмжээний уулзалтын шийдвэрт тусгасан билээ.