Европын зүг чиг байрлалыг мэдээлэх сансарын “Галилео” системийн хоёр хиймэл дагуултай оросын “Союз” пуужин тээгч хөлөг Францийн Гвианын Куру сансарын буудлаас өнөөдөр хөөрлөө. Манай пуужин анх удаагаа хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрээс биш Өмнөд Америкийн сансарын буудлаас хөөрлөө. Оросын хөлөг  экватороос хөөрөхдөө илүү их ачаа тээж, бага түлш зарцуулах юм. Куру сансарын буудлаас оросын “Союз” хөлөг 10 жилийн хугацаанд жилд 4 удаа арилжааны нислэг хийх юм. Сансарын тойрог замд гаргасан аппаратууд европын зүг чиг байрлалыг мэдээлэх сансарын “Галилео” системийн сансарын сегментийг нэмэгдүүлэх юм.    

Гэрэл зураг