НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн иргэний дайнд ялалт байгуулж, хурандаа Муаммар Каддафиг устгасан явдалд ливийн ард түмэнд баяр хүргэлээ. “Одоо бүх ливичүүд нэгдэх ёстой. Бие биенээсээ өс хонзон авах биш улс орноо сэргээн босгож бүтээн байгуулах цаг ирлээ гэж” тэр нэмж хэлсэн байна. Каддафиг устгасан явдал ливийн ард түмэнд бие даан ирээдүйгээ тодорхойлох боломжийг олгож байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Бүх ливичүүдийн эрхийг адил тэгш хүндэтгэхийг шинэ төр засагт тэрээр уриалаад Вашингтон Ливи улсыг цаашид ч дэмжинэ гэж хэлсэн байна. Одоогийн Ливи улс шууд л чөлөөт, ардчилсан улс болон хувирах хурдын тухай хий үзэгдлийг Обама үгүйсгэлээ. Каддафиг устгаснаар “Ливи улсын түүхийн урт удаан хар зурвас” дууслаа гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен тунхаглалаа. Одоо ливичүүд эвлэлдэн нэгдэж “гэрэлт ирээдүйгээ байгуулах” хэрэгтэй гэж НАТО-гийн веб хуудсан дээр нийтэлсэн түүний мэдэгдэлд өгүүлсэн байна. Каддафиг устгасан нь Ливи улсад  явуулж байгаа НАТО-гийн ажиллагааг дуусгахад дөхөм болж байна гэж Расмуссен нэмж хэлсэн байна. Зохих шийдвэрийг НҮБ, Ливийн ШҮЗ-тэй хамтран гаргана гэж тэр ярьжээ. “Каддафийн ялагдсан хүчинтэй харьцахдаа буурь суурьтай байж, энгийн иргэдийг залхаан цээрлүүлэх ямарч оролдолгыг таслан зогсоохыг” ливийн шинэ төр засагт НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга уриаллаа.