Муаммар Каддафи хүнд шархдсаны улмаас амь үрэгдсэн гэж Ливийн шинэ эрх баригчид албан ёсоор мэдээлэв. Шарилы нь гадаадын сэтгүүлчдэд үзүүлж, алагдсан хурандаагийн гэрэл зураг хуурамч биш байгааг нотложээ. Гэвч Каддафийг санаатайгаар  хорлоогүй гэсэн хувилбарыг маш олон шинжээч няцааж  байна. «Олон улсын өршөөл» хүний эрхийг хамгаалах байгууллага  Ливийн хуучин удирдагч  амь үрэгдсэн нөхцөл шалтгааныг илрүүлэхээр бие даасан мөрдөн байцаах ажиллагаа явуулахыг уриалав. Байдлаас харахад амь үрэгдсэн нөхцөл байдлын албан ёсны  тайлбар эргэлзээтэй хэмээн үзэх учир шалтгаан тус байгууллагад байна. Үндэсний шилжилтийн зөвлөлд захирагдсан баярлан баясаж байгаа дайчдын мөрөн дээр зогссон ливи залууг Аль-Арабия телевизийн сувгаар үзүүллээ. Тэр хурандааг буудан хөнөөхийн өмнө  авсан  түүний алтан гар бууг барьж байна. Каддафийг хороохын өмнө басамжлан эрүүдсэн. Хилэгнэн зэвүүцсэн босогчид эхлээд хурандааг зодож, дараа нь хэн нэгэн удаа дараа буудсан  байна. Мөн 18 настай залуу Каддафийн чамархай уруу бууджээ. Каддафийн зандалчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны шийтгэлийг ёсоор болгосон хэмээн үзэж болно. Каддафийг олзлох эсвэл хороох хэрэгтэй гэж тэрээр саяхан Ливид аялахдаа хэлсэн билээ. Байдлаас харахад хүсэлтий нь биелүүлжээ.

   Улс орноо бүрэн чөлөөлсөн тухай  48 цагийн дотор зарлаж мэдээлнэ  гэж Ливийн шинэ эрх баригчид өнөөдөр амлав. Энэ хуудасыг яаралтай  сөхөж хаахыг Триполийн шинэ эзэд болон өрнөд дэх тэдний ивээн тэтгэгчид оролдож байна. «Каддафийн эргэн тойрны асуудлыг» шидвэрлэсэнтэй холбогдуулан бие биедээ баяр хүргэж байна. Ийм нөхцөлд Венесуэлагийн ерөнхийлегч Уго Чавес тэмдэглэлтэй мэдэгдэл хийлээ. Муаммар Каддафи түүхэнд бичигдэнэ гэж тэрээр  итгэж байна. Хурандааг романтик хувьсгалч, ливийн Гарибальди африкийн Че Гевара хэмээн нэрлэж байна. Тэрээр гадаадын довтолгооны үеэр амь үрэгдсэн учир  өрнөдтэй хийх тэмцлийн бэлэгдэл болж мэднэ. Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Арабын судлалын төвийн шинжээч Владимир Сотников дээрх  саналыг дэмжин хэлэхдээ «Ямар байсан ч Каддафи Ливийн бэлэгдэл болсон. Ливийн ард түмэн  Каддафийн эсрэг бослого дэгдээсэн ч түүнийг  тамилуулагч хэмээн үзэх юм. Өрнөдийнхөн тухайлбал Франц, Их Британи, АНУ-ын  тусгай зориулалт цэрэг ба хүчний бусад байгууллагын гишууд сөрөг хүчинд тусласныг нийтээр мэднэ. Каддафийн тугийг ахин мандуулахыг оролдогчид үүгээр завшиж болзошгүй» гэв.

    Москва Ливийн хувь заяаг хэрхэн үзэж байна вэ?  ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  Муаммар Каддафийг буудан хөнөөсөн тухай мэдээлэл ирэнгүүт ийнхүү мэдэгдсэн байна. «Ливийн байдал энх амгалан болж, одоо төр улсыг удирдаж байгаа ливийн янз янзын омгийн төлөөлөгчид засгийн асуудлаар бүрэн төгс зөвшөлцөж, Ливийг орчин цагийн ардчилсан улс болгоно гэдэгт найдаж байна. Тэгэхгүй бол сүүлийн үед гаргасан бүх хүчин чармайлт  дэмий үйл болно» гэж Дмитрий Медведев хэллээ .Омог хоорондын дайны аюул ноцтой болсон учир  Шилжилтийн үндэсний зевлелийн тэргүүн Махмуд Жибриль албан тушаалаа орхих бодолтой байгаагаа мэдээлэв. Тэр  юугаар ч төгсөж мэдэх улс төрийн тоглоомд оролцохоос татгалзав. Ливийн байдал тодорхой бус байна. Иргэний дайны өмнө ливийн хүн амын үлэмж хэсэг нь  чинээлэг амьдралтай байсан. Гэвч тохь тухтай хот, цэвэр гудамж, аюулгүй байдал, ёс журам улирч өнгөрсөн зүйл болжээ. Ийм байдал уурд үргэжлэхгүй гэж найдаж байна.    

Гэрэл зураг