0   ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статустай болох албан ёсны өргөдлөө Түрк улс өглөө. ШХАБ-тай хамтран ажиллах хэлбэрийн тухай хэлэлцээрийг АНУ эхлээд байна гэж оросын “Коммерсант” сонин өнөөдөр мэдэгдлээ. Түрк улс өргөдлөө 4-р сард Бээжинд байдаг ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт өгсөн байна гэж тус сонин мэдээллээ. Харин АНУ одоохондоо албан бус зөвлөлгөөн хийж тус байгуулагад оролцогч улсуудын саналыг асуух маягтай байна. “Орос, Хятад улсууд дэлхийн бодлого дахь өөрсдийн нөлөө болон эдийн засгийн хүчин чадлаараа ШХАБ-ыг үр ашигтай бүтэц болгон хувиргалаа. Монгол, Энэтхэг, Пакистан, Иран улсууд ажиглагчийн статустай, Шри-Ланка, Белорусс улсууд яриа хэлэлцээний түнш зэргийн анхаарч үзвэл ШХАБ Европ Азийн хамгийн том байгууллагуудын нэг болоод байна гэж” тус сонинд түркийн дипломт эх сурвалжаас мэдээлсэн байна. “Аравхан жилийн дотор Москва, Бээжин хоёр өөрийн гэсэн үзэл баримтлалтай, нөлөө нь улам өсөн нэмэгдэж байгаа байгууллагыг байгуулж чадсан нь гайхалтай. Мэдээж хэрэг энэ нь НАТО биш ШХАБ-ын гишүүн орнуудын үнэт зүйл нь өөр өөр, гэхдээ л энэ нь өсөн дэвжих нөөц бололцоотой сонирхолтой формат юм. Бид энэ байгууллагын тухай улам ихийг мэдхийг хүсэж байна” гэсэн америкийн эх сурвалжийн мэдээг сонин иш татсан байна. ШХАБ-ын дараачийн дээд хэмжээний уулзалт дээр Түркийн өргөдлийг батлаж магадгүй юм.