Оросын «Сколково»-гийн туршлага дэлхийн  томоохон хотын ирээдүйд нөлөөлж мэднэ гэж Стокгольмд «Дэлхийн хотууд» бага хурал дээр өгүүлжээ. Дэлхийн мэргэжилтнүүд хотын орон зайг зохион байгуулах асуудалд гойд анхаарал тавьж байна. Москва орчмын «Сколково»-гийн туршлага энэ талаар хосгүй сайн байна. Орчин цагийн хот маш олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Орчин цагийн том хот орон сууц, үйлдвэрлэлийн барилга байгууламж, нийтийн байшин барилга, амралтын бүстэй. Сколково ийм  нэгдгэл болох юм. Их сургууль, технопарк, эрдэм шинжилгээний хүрээлэн, томоохон компаниудын төлөөлөгчдийн газар, зочид буудал тэнд байх болно. Эдгээр бүх барилга байгууламж харилцан холбоотой. Технопарк биологи анагаах ухаан, дээд зэргийн технологи, эрчим хүч,цөмийн технологи,сансрын технологи, алсын харилцаа холбоо  гээд олон салбарын боловсон хүчийг сонгож авах юм. Эдгээр  нэгдэл цоо шинэ технологийг боловсруулах, ирээдүйн мэргэжилтнүүд сургах гол үүрэгтэй. Их сургуулийн сургалт бас ийм тэргүүлэх чиглэлтэй. Барилга байгууламжууд ийнхүү харилцаа холбоотой байх нь оросын төдийгүй дэлхийн хот байгуулалтад цоо шинэ зүйл болсон. Мэдээжээр мөн замд түвэг бэрхшээл гарсан гэж «Сколково» сангийн дэд ерөнхийлөгч Седа Пумпянская «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд «Хүмүүс Сколковог олон улсын төслийн хувьд  тэр болгон мэдэхгүй байна. Харин бид олон улсын хэмжээнд хүрэхийг хичээж байна. Гадаадынхан хотод үтомоохон хэсэг эзлэнэ» гэв.

    Сангийн удирдагчид ШУ-ны олон янзын боловсруулалт бүтээх, үнэ цэнэт туршлагыг ашиглахын тулд аль болох олон гадаадын түнштэй болохыг хичээж байна. Финланди, Германи, Швейцар, Швед, Франц улсуудтай байгуулсан гэрээнүүд Сколково олон улсын өргөн хэлхээ холбоотой байгааг  нотлон харуулж байна. Economist сэтгүүлийн газраас зохион байгуулсан бага хурал хожмын түншүүдийн сонирхолыг татахад тусласан гэж Седа Пумпянская хэлээд «Сколковогийн ШУ,боловсролын хүрээлэнг байгуулах тухай хэлэлцээр Массачусетын технологийн  дээд сургуультай  ирэх долоо хоногт байгуулна гэж найдаж байна» гэв. Массачусетын их сургуулийн профессор Эдвард Кроулыг 10-р сарын эхээр «Сколково» их сургуулийн ерөнхийлөгчийн албан тушаалд томилов. Тэрээр өөрий нь салбарт шилдэг мэргэжилтний нэг болсон. Мөн Өмнөд Калифорнийн их  сургууль ба Гарвардын их сургууль Сколковотой идэвхтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн Ekonomist сэтгүүлийн газрын түншүүдтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Тус сэтгүүлийн газар 2012 оны 3-р сард Москвад Сколковог оролцуулан бага хурал хийлгэх төлөвлөгөөтэй байна. «Сколково» инновацийн төв бол Оросын эдийн засгийн нэн чухал салбаруудад шинэ технологийг боловсруулах орчин цагийн шинжлэх ухаан-технологийн цогцолбор юм. Олон улсын хамтын ажиллагаа шинжлэх ухаан төдийгүй төвийн зураг төслийг зохиох хүрээнд өргөжих юм.