Дэлхийг корпорацууд удирдаж байна гэсэн орчин цагын хуйвалдааны цуутай онол бараг л үнэн бололтой. Цюрих хотын Их сургуулийн судлаачид дэлхийн томоохон компаниудын үзүүлэлтүүдийг харьцуулж үзээд даяарчлалын эдийн засгийн 40%-ийг том биш корпорацийн бүлэглэл хянаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.Энэ бүлэглэл санхүүгийн урсгалыг хянаад зогсохгүй дэлхийн улс төрийн бодлогод нөлөөлж байна. Эдийн засгийн тагнуулчид болон нууцад дуртай хүмүүс ялалтаа тэмдэглэж болно. Тэд хэдэн арван жилийн турш дэлхийн сүүдрийн засгийн газар байдаг гэдгийг олон нийтэд ойлгуулахыг хичээсэн юм. Мөн дэлхийг удирдаж байгаа нууц корпорацийн тухай хичнээн удаа ярьж байсан. Тэд үнэнээс нэг их хол байгаагүй бололтой. Баталгаа нь маш ил тод байна. Швейцарийн эрдэмтэд математикийн анализийн тусламжтайгаар дэлхийг үндэстэн дамнасан холдингууд удирдаж байна гэдгийг баталсан байна.Судлаачид энэ онолыг батлахын тулд бүх дэлхийн 37 сая пүүсийн тухай мэдээллийг боловсруулжээ. Хэн чухам юу хийж байдгийг тодруулсан байна. Үр дүн нь гайхалтай болсон ба дэлхийн эдийн засгийн цөм нь 147 компани байгаа бөгөөд даяарчлалын эдийн засгийн 40% нь тэдэнд ноогдож байна. Тусгай жагсаалтад санхүүгийн 10 институтийг байрлуулсан ба эдгээр нь “дэлхийн супер корпорацийг” бүрдүүлэгчид гэж эрдэмтэд үзэж байна. Дэлхийн баялагийг эзлэн авах гэж байсан хуйвалдааныг илрүүлсэн гэж хэлж болно гэж “Брокеркредитсервис” компанийн хөрөнгө оруулалтын ерөнхий стратегч Максим Шеин тэмдэглээд «Бүх зүйлийг компаниудын ашиг сонирхолд л нийцүүлсэн байна. Энэ баланс алдагдаж болно гэхдээ одоо хэн ч өөрийнхөө үйл ажиллагааг бие биетэйгээ зохицуулахгүй, тохиролцохгүй байгаа гэж хэлэхэд дэлхий дэндүү бага байна гэдэг нь ойлгомжтой. Эдгээр зүйл нь нэг л бүтцийн хүрээнд явагдаж байгаа гэж хэлэхэд учир дутагдалтай. Ийм бүтцүүд хэд хэд байж болно. Харин зарим үед нэг бүтцийнх нь нөлөө нөгөөгөөсөө илүү байж болох талтай. Ийм бүтцүүд нь хоёр биш гурав байж ч болно шүү дээ. Олон том нэгдлүүдийг бид зүгээр л огт мэдэхгүй байгаа. Зарим нэгийнх нь нэрийг олон нийт мэдэхгүй байж болно,энэ бол юу ч биш» гэлээ.

    Топ 10-т бүхний сайн мэддэг Barclays, Merrill Lynch, JP Morgan Chase, UBS зэрэг банкууд орсон байна. Мөн олонд сайн танигдаагүй нэрс байна. Жишээ нь, Capital Group Companies, FMR Corporation, AXA, State Street Corporation гэх мэт. Эдгээр нь хөрөнгө оруулалт банкны хүрээнийхээ явцуу хүрээнд л сайн танигдсан  байдаг бололтой. Харин AG Capital компанийн удирдах захирал Александр Агибалов будгийг хэт өтгөрүүлэхгүй байхыг уриалж байна. Гэхдээ өнөөгийн санхүүчид дэлхийн хамгийн гол лоббичүүд гэдгийг тэр хүлээн зөвшөөрч байна. «Том компаниуд мэдээж хэрэг нийтэд ил гарахгүй. Тэд бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх кампанит ажлыг санхүүжүүлж, өөрийнхөө хүмүүсийг төрд шургуулж байгаа нь ойлгомжтой. Тэгээд энэ холбоогоо ашиглаж улс төрийн байдалд нөлөөлж, өөрсдөд нь ашигтай шийдвэр гаргуулахыг улс төрчдөөс шаарддаг юм» гэж Александр Агибалов хэллээ. Мэдээж хэрэг швейцарийн эрдэмтдийн гаргасан тоо болон үр дүнгийн талаар маргаж болно. Харин тэдний энэ дүгнэлтийг санхүүгийн корпорацуудын эсрэг тэмцэж байгаа “Уолл-стритийг эзлэцгээе!” хөдөлгөөнийхөн өөрийн зорилгодоо ашиглаж л таараа. Энэ хөдөлгөөн дэлхийн хэдэн арван улсыг хамраад байна. Одоо ямар компаниудын өмнө жагсаал хийсэн нь дээр вэ гэдгийг энэ хөдөлгөөний идэвхитнүүд сайн мэдэх боллоо.