Оросын ГЛОНАСС хиймэл дагуулын систем дэлхийн зах зээлд идэвхтэй гарч байна. Тэгэхдээ ахиц дэвшил гэнэт гарсан юм. Мэргэжилтнүүд APPLE компанийн iPhone шинэ сматфоны утастанд байгаа модуль  америкийн GPS төдийгүй оросын ГЛОНАСС-ын дохиог хүлээн авч байгааг илрүүлэв. Энэ нь ГЛОНАСС чипийг төхөөрөмждөө нэвтрүүлэхэд бусад үйлдвэрлэгчдийг урамшуулна гэж шинжээчид үзэж байна. APPLE корпораци ГЛОНАСС-ын дохиог боловсруулах чип өөрийн гажетэд хэрэглэж эхэллээ. Эхлээд олны мэдэх iPhone 4S смартфон шинэ модультой боллоо. Эдүгээ 4 сая гаруй төхөөрөмж худалдаад байна. Хиймэл дагуулын дохиог хүлээн авч боловсруулах шинэ чипийн тусламжтайгаар  хэрэглэгч чухам хаана байгаагаа илүү нарийн тодорхойлох юм. Утас америкийн GPS ба оросын ГЛОНАСС системийн хиймэл дагуулуудаас  мэдээллийг  нэг зэрэг авах юм. Энэ нь олон хүн амтай  ба хүрэхэд хэцүү нутагт  нэн чухал гэж «Оросын навигацийн технологи» компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Борис Сатовский хэлээд «Навигацийн хоёр стандарт нэгэн төхөөрөгт байх нь хэрэглэгчэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж, хотын хэцүү нөхцөлд навигацийг найдвартай болгож байна. Энэ нь iPhone хэрэглэх гол бүс билээ. Хотын нөхцөлд хоёр систем навигацийн тогтонги байдлыг бэхжүүлж байна. Орчин цагийн олонхи чипсет  GPS  ба ГЛОНАСС хоёр системийн дохиог нэг зэрэг хүлэн авах боломжтой юм. ГЛОНАСС системийн хувьд дэлхийн зах зээлд зохих байр эзлэж, хэд хэдэн жилийн дараа GPS системтэй хамт навигацийн аль ч системд байх болно гэж бодож байна» гэв.

   Эдүгээ ГЛОНАСС систем 22 хиймэл дагуултай. Шинэ хиймэл дагуулуудыг саяхан 10-р сарын эхээр тойрог замын бүлэгт нэмсэн юм. ГЛОНАСС-ын дохиог хүлээн авч боловсруулах чипийг хөлөг онгоц, нисэх онгоц, ачааны буюу суудлын авто хөсгийн  хөдөлгөөнийг хянан шалгах мэргэжлийн системд саяхан болтол ашиглаж байв. Хэдхэн загварын навигацийн төхөөргийг жирийн хэрэглэгчэд зориулсан билээ. ГЛОНАСС-ын дохиог хүлээж авах хоёрхон утас байсан. Эдгээр нь Андроид системд тулгуурлсан МТС 945, Windows Phone 7-г үндэслэсэн  Samsung Omnia W  зэрэг билээ. Харин одоо тренд өөрчлөгдсэн шиг байна. Nokia, Huawei, HTC  зэрэг томоохон компаниуд ГЛОНАСС, GPS системүүдийн дохиог хүлээж авах смартфоныг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. ГЛОНАСС системийн операторч компанийн ерөнхий захирлын орлогч Андрей Ионин хэлэхдээ «Оросын ГЛОНАСС системийг үндэслэх тоног төхөөрөмжийг зохион бүтээгчдэд шаардагдах бүх баримт бичиг  нээлттэй хийгээд түүнийг  үнэ төлбөргүй олгож байна. Оросын ч, америкийн ч, энэтхэгийн ч өөрөөр хэлвэл дэлхийн ямар ч үйлдвэрлэгч эдгээр баримт бичгийг ГЛОНАСС технологийн үндсэн дээр навигацийн тоног төхөөрөмжийг зохион бүтээхэд ашиглаж мэднэ. Ямар нэг зөвшөөрлийн баримт бичиг авах хэрэггүй. Энэ оноос мөн салбарт боловсруулалтаа ахиулах тухай дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчид ба навигацийн чипсетийг зохион бүтээгчид мэдээллээ. Энэ талаар түрүүлж байгаа компанийн нэг Qualcomm ийм чипээ зах зээлд гаргасан байна. ГЛОНАСС Apple компанийн бүтээгдэхүүнд нэвтрэсэн өнөө үед олон арван сая төхөөрөг бий болно. Үйлдвэрлэл ийнхүү өргөжвэл GPS, GPS/ГЛОНАСС-ын навигацийн чипсетийн өөрийн өртөг адилхан болно» гэв. Өрнөдийн навигацийн компаниуд, цахим карт үйлдвэрлэгчид Apple компанийн дараа ГЛОНАСС-ын дохиог хүлээж авах төхөөрөмж бүхий утас  үйлдвэрлэж эхлэх бололтой гэж «Оросын дуу хоолой» радиогийн асуултад хариулсан шинжээчид үзэж байна.