Монгол улсын их сургуулийн  /МУИС/ Олон улсын харилцааны дээд сургуульд 10-р сарын 20-нд “Оросын ертөнц” сангийн кабинет нээх ёслол боллоо. Энэ дээд сургуулийн 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа ба энэ кабинетийг нээх ажиллагаа нэг ёсны бэлэг боллоо. Тус нээлтийн ажиллагаанд МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал Н.Алтанцэцэг, Улаанбаатар хот дахь ОШУС-ын төвийн захирал Е.Михаилов болон албаны бусад хүмүүс байлцлаа. “Оросын ертөнц” сангийн Кабинет болон Оросын төвүүдийг удирдах газрын дарга Н. Сергейчев тус сангийн гүйцэтгэх захирал В.Никоновын мэндчилгээг ёслолын ажиллагаанд оролцогчидод уншиж танилцууллаа. “Монгол улсад дэлгэрч байгаа гадаадын хэлүүд дотор орос хэл урьдын адил нэгдүгээр байранд явж байна. Мөн олон боловсролын байгууллагуудад заавал заах хичээлийн дотор орсон хэвээрээ байна. Орос хэл сурахыг хүссэн залуучуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэхэд таатай байна гэж” мэндчилгээнд өгүүлсэн байна. “МУИС байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсад орос хэл, соёл, шинжлэх ухааныг сургах, судлах  дэлгэрүүлэх, багшлах төв нь болж ирсэн гэж” МУИС-ийн захирал, профессор С.Төмөр-Очир тэмдэглэлээ. Монгол улсын Шинжлэх ухаан техникийн их сургууль болон Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбарт тус тус хоёр Оросын төв ажиллаж байна. Мөн Эрдэнэт, Дархан хотуудад Оросын ертөнцийн кабинетууд ажиллаж байна. “Оросын ертөнц” сан Монгол улсад хэрэгжүүлж байгаа олон төслийг дэмжиж, туслаж байгаа бөгөөд тэдний дунд орос хэлний сурах бичиг хэвлэх, орос хэлний телевизийн хичээл, орос, монгол хэл дээр “Би Орос орныг судлаж байна” боловсрол гэгээрлийн телевизийн хөтөлбөр, “Умард хөрш” сэтгүүл зэрэг байна.